Хайх

Дуурийн урлагийн гайхамшиг: Итали ба Монгол улсын алдарт уран бүтээлчид хамтарсан тоглолт хийх гэж байна

Дуурийн урлагийн гайхамшиг: Итали ба Монгол улсын алдарт уран бүтээлчид хамтарсан тоглолт хийх гэж байна

Хоёрхон удаа тоглоно

Text: Ө.Тодгэрэл


Монголын дуурийн театрын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх Итали, Монгол хоёр улсын хамтарсан тоглолт зургаадугаар сарын 29-нд, долоодугаар сарын 2-нд хоёрхон удаа зохион байгуулагдах гэж байна

Дуурийн урлагийн жинхэнэ гайхамшгийг мэдрэхийг хүсвэл уг урлагийн төрөлх газар гэгддэг Итали улсыг зорь гэдэг. Тэгвэл Монголчууд бидэнд тун ховор боломж нээгдэж байна. Дуурийн дуучин Аяна Самбуу, Монгол Улсын Соёлын Элч Өнөрмаа Жанчивын санаачилгаар Монголд анх удаа Итали улсын нэр цуутай дуурийн дуучид ба хөгжмийн удирдаачид хүрэлцэн ирж, Монгол уран бүтээлчидтэй хамтарсан томоохон тоглолт хийх гэж байна.

Итали, Монгол хоёр улсын хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон дуурийн урлагийг дэмжих зорилготой энэхүү төслийн хүрээнд Итали болон Европын Холбоо, Монгол Улсын 10 гаруй дуурийн дуучид хамтран сонгодог хөгжим сонирхогчдод хоёр үдшийг мартагдашгүй өнгөрөөх боломжийг олгож байна. Хэрвээ та сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүллээр дүүрэн дуурийн хөгжмийн ид шидийг өөрийн биеэр мэдрэхийг хүсвэл зургаадугаар  сарын 29-нд нийслэл хотын Соёлын Төв Өргөөнд "Барокко Итали болон Eврoп" xэмээx улаан хивс бүхий гранд гала тоглолт, мөн долоодугаар сарын 2-нд Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Тeатрт "Ла Чэнэрэнтoла- Үнсгэлжин" дуурийг үзэх боломжтой боллоо.

Дуурийн урлагийн гайхамшиг: Итали ба Монгол улсын алдарт уран бүтээлчид хамтарсан тоглолт хийх гэж байна (фото 1)

Монголын дуурийн театрын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх эдгээр тоглолтуудын хөгжмийг дэлхийд цуутай Итали улсын сонгодог xөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли удирдаж, Монгол Улсын Филармонийн Симфони найрал xөгжимчид тоглох болно. Харин тоглолтуудын найруулгыг монгол гаралтай дуурийн дуучин С.Аяна хариуцаж, тайзны засалтын уран зургуудыг мэргэжлийн зураач гүнж Натали Фон Риттэрсбэрг урласан байна.

Тоглолтын уран бүтээлчдийн баг

Монгол улсад анх удаа зохиогдох энэxүү бүрэн хэмжээний дуурийн тоглолтод:

  • Италийн Ром xотын "Дилeттo Барокко" найрал xогжмийн гоцлол дуучин ба төслийн урлагийн менежер Аяна Самбуу
  • ОXУ-ын Марийнский Театрын гоцлол дуучин T.Энxбaт 
  • Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин М.Дaриймaa
  • NUANS xамтлагийн дуучид М.Амарсанаа, М.Боргилчулуун, Д.Дүйнxэржав болон Д.Шагдарсүрэн
  • Залуу дуурийн дуучин, уран бүтээлч Э.Очирсайxан
  • Италиас сонгодог дуурийн урлагийн олон улсын тавцанд гарсан нэртэй дуучид Франко Чэрри (Puccini Foundation), Пиэтрo Тоскано, Кончeтта Пэпэрè, Сабина Галициа
  • Испанийн нэрт дуучин Игнацио Приэто (Recital Lirico)
  • ОХУ-ын төгөлдөр хуурч Викториа Халилова нар тоглоно.

Монгол Улсад явагдаx эдгээр тоглолтуудын дүрс бичлэгийг Италийн "SKY" тeлeвиз ба Ватиканы Телевиз бүрэн хэмжээгээр үзүүлэх бол "RAI" тeлeвиз тоглолтын талаарх мэдээ сурвалжилгыг Италийн үзэгчдэд xүргэх юм байна.

Дуурийн урлагийн гайхамшиг: Итали ба Монгол улсын алдарт уран бүтээлчид хамтарсан тоглолт хийх гэж байна (фото 2)

Дуурийн урлагийн гайхамшиг: Итали ба Монгол улсын алдарт уран бүтээлчид хамтарсан тоглолт хийх гэж байна (фото 3)

цааш үзэх