Хайх

Eagle Hunters: Монгол анчдын гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ

Eagle Hunters: Монгол анчдын гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ

Нью-Йорк хотод

Text: Б.Амина


Гэрэл зурагчин, кино бүтээгч Лайл Оверко Монголд авсан бүргэдтэй анчдын гэрэл зургуудаараа Eagle Hunters нэртэй үзэсгэлэнг Нью-Йорк хотноо нээгээд байна

Eagle Hunters үзэсгэлэнд гэрэл зурагчин Лайл Оверко Монголын хойд нутгаар хоёр жил аялахдаа буулгасан бүтээлүүд тавигдсан байна. Зургуудад Монголын онгон дагшин байгаль болон анчдын зураг багтсан байна. Нью-Йорк хотын Joseph Gross Gallery-д дэлгэгдсэн тус үзэсгэлэн Лайл Оверкогийн анхны бие даасан үзэсгэлэн болж гарч байгаа юм. Үзэсгэлэнд мөн гэрэл зурагчны 1970, 1980-аад оны хип хоп, панк урсгалын хөгжмийг харуулсан Boombox нэртэй төслийн зургуудаас тавигджээ. Eagle Hunters үзэсгэлэн Нью-Йорк хотын Joseph Gross Gallery-д дөрөвдүгээр сарын 7-ноос 30-н хүртэл олны хүртээл болох юм байна. Тэгэхээр Нью-Йоркд байгаа монголчууд энэ сард тус үзэсгэлэнгээр зочилж, эх нутгийнхаа байгалийн сайхныг дахин нэг удаа бахдан харах сайхан боломж гарч байгаа бололтой.

цааш үзэх