Хайх

“Есдүгээр сарын цас” бүтээл Торонто, Венецийн кино наадмуудад шилдгээр шалгарлаа

“Есдүгээр сарын цас” бүтээл Торонто, Венецийн кино наадмуудад шилдгээр шалгарлаа

Монгол, Францын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл

Text: Buro.Mongolia


Найруулагч П.Лхагвадулам, Францын “Aurora films” студи, “Guru Media” компанийн хамтын бүтээл “Есдүгээр Сарын Цас” богино хэмжээний кино Торонтогийн олон улсын кино наадмын “Шилдэг олон улсын богино хэмжээний кино” төрөлд шилдгээр шалгарлаа.

“Дэлхий даяар, ялангуяа манай улсад эрэгтэй хүүхдийн хувийн орон зайг үл хэрэгсэх тохиолдол их байдаг. Эршүүд ёсны үүднээс хөвгүүдийг багаас нь аливаа сэтгэл хөдлөлөө хэт их илэрхийлэхгүй байхыг тулгадаг. Энэхүү киногоороо өөрийн сэтгэл, бие махбодынхоо учрыг олох гэж зүдэрч байгаа хүүгийн амьдралд тохиолдсон огцом үйл явдал хэрхэн өөрийг нь өөрчилж байгааг харуулахыг хүссэн” хэмээн найруулагч П.Лхагвадулам ярьсан байна. Түүний энэхүү зорилтыг францын туршлагатай зураглаач Амин Беррада гайхалтайгаар биежүүлж өгсөн аж.

Энэхүү бүтээл нь мөн Венецийн 79 дэх удаагийн олон улсын кино наадамд “Orrizonti” шагналыг хүртээд байсан билээ. Найруулагч П.Лхагвадуламын хувьд өмнө нь “Шилүүс” богино хэмжээний киногоороо 2020 оны Каннын кино наадамд өрсөлдсөн, мөн Бусаны кино наадмаас Sonje Award шагналыг хүртэж байсан туршлагатай найруулагч юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх