Хайх

Венецийн кино наадмын улаан хивсний ёслол: Шилдэг төрхүүд

Венецийн кино наадмын улаан хивсний ёслол: Шилдэг төрхүүд

Text: Buro.Mongolia


Дэлхийн хамгийн эртний гэх тодорхойлолттой Венецийн кино наадмын 78 дах удаагийн арга хэмжээ уламжлалт ёсоор Италийн Лидо арал дээр ёслол төгөлдөр эхэллээ. Хуваарийн дагуу тус наадам нь есдүгээр сарын 1-10 хооронд явагдах бөгөөд кино наадмын эхний өдөр Педро Альмодоварагийн найруулсан Испанийн “Madres paralelas” кино нээлтээ хийжээ.

2021 оны Венецийн кино наадмын нээлтэд жүжигчин Пенелопа Крус, Адриана Лима, Сара Сампайо, Жоржина Родригес болон бусад алдартнууд хүрэлцэн ирсэн байна. Мөн тус наадмын улаан хивсэн дээр Диана гүнжийн ач дүү нар Элайза, Амелия Спенсер нар анх удаагаа алхаж олны анхаарлыг татлаа.

Сонирхуулахад, арга хэмжээний үеэр Диана гүнжийн түүхийг өгүүлэх “Spencer”, Тимоти Шаламе болон Зендея нарын тоглосон “Dune”, Аня Тейлор Жой тоглож Эдгар Райт, Томасин Маккензи нар найруулсан сэтгэл зүйн аймшгийн кино “Last Night in Soho”, Ридли Скоттын түүхэн драм “The Last Duel” болон бусад олон сонирхолтой бүтээлүүд нээлтээ хийх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх