Хайх

Фиби ба Жоуи нар яагаад хайр дурлалын харилцаатай болоогүйг \"Friends\" цувралын зохиолч дэлгэлээ

Фиби ба Жоуи нар яагаад хайр дурлалын харилцаатай болоогүйг "Friends" цувралын зохиолч дэлгэлээ

Хувь заяа биш байсан бололтой

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт "Friends" цувралд эхлээд Росс, Рэйчел хоёр хайр дурлалын харилцаатай болсон бол дараа нь Чэндлер, Моника нар хосууд болцгоосон. Харин зарим үзэгчдийн хүлээлтийг үл харгалзан Фиби ба Жоуи нар хэзээ ч хосууд болж байгаагүй билээ. Хэдийгээр тэд хоорондоо сээтгэнэж, үнсэлцэж, бүр Жоуи Фибид гэрлэх санал тавьж байсан ч зөвхөн сайн найзууд л хэвээр үлдсэн. Тэгвэл "Friends" цувралын зохиолчдын нэг болох Дэвид Крейн Их Британийн Metro хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар тайлбар хийсэн байна.

Түүний хэлснээр Жоуи ба Фиби нарын хооронд нөхөрлөлөөс өөр ямар нэг зүйл байх боломжгүй гэнэ. Тэрээр "Хэрэв тэд хосууд болсон бол бүх юм хэтэрхий ойлгомжтой, маш амархан байх байсан. Зургаан өөр дүрийг нэг зохиолд нэгтгэхийг хүсвэл энэ замыг сонгож болох байсан ч бид үүнийг алдаа болно гэж мэдрээд байсан" хэмээн ярьжээ.

Мөн тэрээр хос бүрт өөр зохиол бүтээх шаардлагатай байсныг нэмж мэдэгдсэн юм. "Чендлер, Моника нар гэр бүл болж, Росс, Рэйчел хоёр эцсийн эцэст эргэн нийлсэн бол Фиби, Жоуи нарын хувьд бүх зүйл өөр байх ёстой байсан" хэмээн Дэвид Крейн онцолжээ.

цааш үзэх