Хайх

Game of Thrones цувралын долоодугаар улирал 2017 оны зун гарна

Game of Thrones цувралын долоодугаар улирал 2017 оны зун гарна

Хойшлогдов

Text: Buro.Mongolia


Зураг:

“Game of Thrones” цувралын шинэ улирал дараа оны зунаас нааш гарахгүй гэдгийг HBO телевиз мэдэгджээ

HBO телевизийн албан ёсны мэдэгдэлд тус цувралын долоодугаар улирлын товыг зарласнаас гадна, нийт долоон анги гарахыг ч мөн мэдэгдсэн байна (уламжлал ёсоор бол улирал бүр арван ангитай байдаг). Ийнхүү цувралын шинэ улирлыг хойшлуулсан гол шалтгаан нь цаг агаарын байдал гэнэ.

"Game of Thrones кинонд одоо өвөл болж байгаа тул, продюсер Дэвид Бениофф ба Д.Б. Уайсс нар зураг авалтыг арай хойно, цаг агаарын байдал өөрчлөгдөхөөр эхэлсэн нь дээр гэж шийджээ. "Цувралын нээлт хавар биш зун эхэлснээр бид зураг авалтын цагийн хуваарьтаа зохицож чадна" гэж HBO телевизийн хөтөлбөр хариуцсан захирал Кейси Блойс хэлсэн байна. Сонирхуулахад, "Game of Thrones" цувралын долоодугаар улирлын зураг авалтыг Ирландын хойд хэсэг, Испани болон Исланд улсуудад хийхээр болсон байгаа.

Нэмж хэлэхэд, киноны уран бүтээлчид шинэ улирлыг ингэж хойшлуулснаар, шүтэн бишрэгчдийг бухимдуулаад зогсохгүй, цувралын амжилтанд ч нөлөөлж байгаа юм. Тодруулбал, "Game of Thrones" цуврал 2017 оны "Emmy Awards" шагнал гардуулах ёслолд өрсөлдөж чадахгүй. Яагаад гэвэл тухайн жилийн "Emmy"-д зөвхөн тавдугаар сарын 31-ээс өмнө гарсан цувралууд л өрсөлдөх боломжтой юм байна. Гэхдээ киноны уран бүтээлчид үүнээс болж нэг их сэтгэлээр унахгүй л болов уу. Учир нь тэд хангалттай их шагнал цуглуулж чадсан юм. Саяхан л гэхэд тэд "Emmy Awards 2016" наадамд нийт 23 номинацид нэр дэвшсэн байгаа.

цааш үзэх