Хайх

Getty порталаас урлагийн түүх болон архитектурын 100 мянган номоос сонгон үзээрэй

Getty порталаас урлагийн түүх болон архитектурын 100 мянган номоос сонгон үзээрэй

Хүн бүрт нээлттэй

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Урлаг сонирхогчдод сайхан мэдээ дуулгаж байна! Одоо Getty портал дээр урлагийн түүх болон архитектурын олон мянган шинэ номнуудыг үзэх боломжтой боллоо

Getty агентлаг дөрвөн жилийн ойгоо тохиолдуулж зөвхөн өөрсдөдөө ч биш, урлаг сонирхогчдод ч мөн бэлэг барихаар шийджээ. Тэд архитектур болон урлагийн түүхийн сэдэвтэй 100,000 ном, товхимолыг олон нийтэд дэлгэсэн байна. Энэ бүх номнуудыг хүссэн хүн бүр Getty-гийн сайтнаас татан авах боломжтой. Олон арван хэлээр бичигдсэн, олон зуун сэдэв болон баатруудтай энэхүү архивыг судлаж барна гэвэл маш нэг насны хэрэг болох нь тодорхой юм. Тэгэхдээ өөрт хэрэгтэй, мөн сонирхолтой гэж үзсэн зүйлсээ сонгоход амттай байх болов уу. Тус архивыг бүтээхэд Нью-Йорк хотын "Guggenheim" музей, Чикаго хотын урлагийн институт, Варбург хотын институт, Ром хотын Макс Планкийн институт болон бусад дэлхийн нэр хүндтэй институтууд оролцжээ.

цааш үзэх