Хайх

Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд

Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд

Хэт задгай хувцаслалттай ирэхийг хориглосон байна

Text: Ц. Усанболор


Каннын Олон Улсын кино наадам 78 дахь удаагаа өчигдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр ёслол төгөлдөр эхэллээ. Дэлхийн алдартай найруулагчид үзэгчдэд өөрсдийн шинэхэн бүтээлүүдийг толилуулахаар Францад хүрэлцэн ирсэн бол алдартнууд улаан хивсний ёслолд тансаг, содон хувцаслалтаараа олны анхаарлыг татахаар цугласан байна.

2025 оны Каннын кино наадам өмнөх жилүүдээс илүү онцлогтой болж буй. Учир нь наадмын зохион байгуулагчид улаан хивсний ёслолд хэт задгай хувцаслалттай ирэхийг хориглосон бөгөөд хувцаслалтын журамд “ёс суртахууны үүднээс улаан хивсний ёслол болон наадмын аль ч бүсэд нүцгэлсэн хэв шинжийг агуулсан хувцаслалт хүлээн зөвшөөрөгдөхгүй” хэмээн тусгажээ.

Тиймдээ ч энэ жилийн наадмын улаан хивсний ёслол дээрх алдартнуудын бүрдүүлсэн төрхүүд даруухан хэв маягтай байсан нь сонирхол илүү татлаа. Бүх эмэгтэй зочид дресс кодын дагуу хувцасласан нь анзаарагдсан бөгөөд цээж, хүзүү хэсгээ тодотгосон даашинзны чиг хандлага давамгайллаа. Ийм төрлийн загвараар Ирина Шейк, Алессандра Амброссио төдийгүй, энэ жилийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүний тэргүүн Жюльет Бинош хүртэл гоёсон байлаа.

Түүнчлэн, зочдын хөдөлгөөнд саад учруулах, танхимд суудал эзлэхэд хүндрэл үүсгэж болзошгүй хэт том, урт хормойтой хувцаснуудыг ч мөн хориглосон болов ч улаан хивсний ёслолд загвар өмсөгч Хайди Клум маш урт хормойтой ягаан өнгийн даашинзтай оролцлоо. Гэсэн ч түүнийг улаан хивсний ёслол дээрээс дүрэм зөрчсөн хэмээн буцаалгүй, ёслолд оролцуулсан байна.

Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 1)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 2)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 3)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 4)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 5)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 6)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 7)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 8)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 9)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 10)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 11)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 12)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 13)
Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 14)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх