Хайх

2025 оны Met Gala дээр Louis Vuitton брэнд ноёрхлоо

2025 оны Met Gala дээр Louis Vuitton брэнд ноёрхлоо

Хамгийн олон алдартны сонгосон брэнд

Text: Ж.Булган


Жил бүрийн тавдугаар сарын эхэнд Нью-Йорк хотын Metropolitan Museum of Art-т зохион байгуулагддаг Met Gala нь дэлхийн загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй, онцгой үйл явдлын нэг. Эл үдэшлэг Vogue сэтгүүлийн санаачилгаар зохион байгуулагддаг бөгөөд тус музейн жил бүр шинэ сэдвээр гаргадаг үзэсгэлэнгийн нээлтийн ёслол ч гэж ойлгож болох юм.

2025 оны Met Gala нь “Superfine: Tailoring Black Style” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Африк Америк гаралтай хүмүүсийн хувцаслалтын соёл, үнэт зүйлсийг илэрхийлсэн өдөр боллоо. Үзэсгэлэнгийн гол сэдвийг харуулсан хувцаслалтын чиглэл нь "Tailored for You" буюу “Зөвхөн танд тааруулан урлав” хэмээх санаа байж, зочид бүр тусгайлан бэлтгэсэн гоёлоор гангарч, нарийн эсгүүрийн урлагийг дэлгэн харууллаа. Энэ жил Met Gala-гийн хүрээнд анх удаа эрэгтэй загварт төвлөрсөн үзэсгэлэн дэлгэгдсэн нь түүхэн үйл явдал болж үлдээд байгаа юм.

Сонирхуулахад, улаан хивснээ алхсан маш олон алдартан Louis Vuitton загварын ордныг сонгон төрхөө бүрдүүлсэн байлаа. Тэр дундаа тус брэндийн эрэгтэй загварыг хариуцсан бүтээлч захирал Фаррелл Уильямс энэ жилийн арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар оролцож, 100,000 сувдаар чимэглэсэн Louis Vuitton брэндийн хослол өмссөнөөр үдшийн хамгийн хээнцэр эрхмийн нэгээр тодорлоо.

Фаррелл Уильямсийн бүтээлч удирдлага дор Louis Vuitton брэнд энэ үдэш загварын тавцанд дахин ноёлж, Met Gala-гийн түүхэнд тодрон үлдэж буй нь загварын ордны ямагт цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг хамтралууд, гаргадаг шинэлэг санаануудынх нь үр өгөөж биз ээ. 

Үүгээр уншигчдадаа Met Gala арга хэмжээнд Louis Vuitton брэндээр тусгайлан гоёсон алдартнуудыг хүргэж байна.

2025 оны Met Gala дээр Louis Vuitton брэнд ноёрхлоо (фото 1)
Zendaya
2025 оны Met Gala дээр Louis Vuitton брэнд ноёрхлоо (фото 2)
Pusha T
2025 оны Met Gala дээр Louis Vuitton брэнд ноёрхлоо (фото 3)
Lisa
2025 оны Met Gala дээр Louis Vuitton брэнд ноёрхлоо (фото 4)
Sabrina carpenter
2025 оны Met Gala дээр Louis Vuitton брэнд ноёрхлоо (фото 5)
Doechii
2025 оны Met Gala дээр Louis Vuitton брэнд ноёрхлоо (фото 6)
Jeremy Allen White
2025 оны Met Gala дээр Louis Vuitton брэнд ноёрхлоо (фото 7)
Pharrell Williams
2025 оны Met Gala дээр Louis Vuitton брэнд ноёрхлоо (фото 8)
Henry Taylor
2025 оны Met Gala дээр Louis Vuitton брэнд ноёрхлоо (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх