Хайх

Кенсингтоны ордон Шарлотт гүнжийн зургийг нийтлэлээ

Кенсингтоны ордон Шарлотт гүнжийн зургийг нийтлэлээ

Аавтайгаа адилхан

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Кембрижийн гүнж саяхан зургаан сар хүрсэн билээ. Ээж нь бяцхан охиныхоо зургийг авч , олонд дэлгэжээ

Кембрижийн гүн ба гүнгийн авхай өөрсдийн албан ёсны вебсайт дээр өхөөрдөм Шарлотт гүнжийн шинэ зургуудыг нийтлэлээ. Интернет сүлжээгээр аль хэдийнэ тархаад амжсан зураг дээр бяцхан гүнж бие даан ганцаараа сууж буй нь харагдана. Гэхдээ яг ч ганцаараа биш тоглоомон нохойтойгоо гэж хэлэх нь зүйтэй юм байна.

Эдгээр зургуудыг хааны гэр бүлийн зуслангийн байшинд авчээ. "Кембрижийн гүн ба гүнгийн авхай та бүхэнтэй Шарлотт гүнжийн шинэ хоёр зургуудыг хуваалцахад баяртай байна. Зургуудыг гүнгийн авхай арван нэгдүгээр сарын эхээр Норфолк дах гэртээ өөрөө авсан юм" хэмээн тайлбарт нь бичсэн байна.

Кенсингтоны ордон Шарлотт гүнжийн зургийг нийтлэлээ (фото 1)
Гүнж хэчнээн том болсныг харуулах зорилгоор бид түүний анхны зургуудыг мөн нийтэллээ.

 

цааш үзэх