Хайх

Харвардын их сургууль дуучин Рианнаг оны хүмүүнлэгийн үйлстнээр нэрлэлээ

Харвардын их сургууль дуучин Рианнаг оны хүмүүнлэгийн үйлстнээр нэрлэлээ

2017 оны

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Харвардын их сургууль өчигдөр дуучин Рианнаг "2017 оны хүмүүнлэгийн үйлстэн"-ээр нэрлэсэн байна. Харвардын их сургууль дуучин, жүжигчин Рианнагийн хийж буй хүмүүнлэгийн үйл хэргийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ. Рианна өөрийн төрөлх нутаг болох Барбадост хөхний хавдрын оношилгоо, эмчилгээний төв нээсэн юм. Мөн түүний санаачилсан "The Clara Lionel Foundation" (эмээ, өвөөгийнхөө нэрээр нэрлэсэн) сан нь хөгжиж буй 60 гаруй улсын хүүхдүүдэд боловсролыг нээлттэй болгох зорилгоор тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Өмнө нь Харвардын профессор Питер Ж. Гомесын нэрэмжит уг шагналыг НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Кофи Анан, Малала Юсуфзай зэрэг нөлөө бүхий нийгмийн зүтгэлтнүүд хүртэж байжээ.

Рианна энэхүү нэр хүндтэй шагналыг 2017 оны хоёрдугаар сарын 28-нд Харвардын их сургуулийн Сандерсын театрт өөрийн биеэр гардан авах болно.

цааш үзэх