Хайх

Леонардо ДиКаприо дэлхийн дулаарлын эсрэг

Леонардо ДиКаприо дэлхийн дулаарлын эсрэг

15 сая доллар

Text: Б.Амина


Зураг:

Дэлхий нийтээрээ ДиКаприог Оскар хүртэх болов уу гэж таамаглаж байхад тэрбээр харин өөр зүйлд анхаарлаа хандуулж байна. Давосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр тэрбээр шагнал хүртээд зогсохгүй мөн судалгааны ажилд зориулан 15 сая доллар хандивлахаа амлажээ

ДиКаприо 1998 онд Титаник киноны зураг авалтаа дуусгасныхаа дараа экологийн асуудалд анхаарлаа хандуулсан Leonardo DiCaprio Foundation сангаа үүсгэн байгуулжээ. Түүний хэлж буйгаар буяны байгууллагуудын санд цугларсан нийт хөрөнгийн гурваас бага хувь нь л дэлхийг хамгаалах үйл ажиллагаанд зориулагддаг байна. Тиймээс энэхүү хандлагыг өөрчлөхийн төлөө Марк Цукерберг, Amazon-ы үүсгэн байгуулагч Жефф Безос болон Леонардо ДиКаприо зэрэг олон хүмүүс санаа тавин, оролцож байгаа аж. 

Дэлхийд тусламж хэрэг болж буй талаар ДиКаприо үргэлж сануулж, чухал сэдэв сөхөж ярьдаг. Тэр Бюро 24/7-д өгсөн өмнөх ярилцлагад энэ талаар бүр илүү тод, томруунаар өгүүлсэн юм. ДиКаприо энэ удаад, сүүлд тоглосон The Revenant киноны зураг авалтын үеэр тохиолдож байсан үйл явдлуудыг дүгнэн доорх зүйлсийг ярьсан байна. 

"Бид зураг авалтын туршид ямар нэг хэцүү нөхцөл байдалтай тулгарч байсан. Канадын Калгаригийн ойролцоо биднийг цаг агаарын тооцоолоогүй өөрчлөлт хүлээж байлаа. Цас орох ёстой байсан ч аймшигтай салхи дэгдэж, хүйтрэн, дараагаар нь дулаарч эхэлсэн. Бид цаг агаараас болж хоёр ч удаа хэдэн долоо хоногийн хугацаатайгаар зураг авалтаа зогсоосон. Мэдээж хэрэг иймэрхүү нөхцөл байдал бидний зураг авалтанд нөлөөлөхгүй байна гэж үгүй. Дараагийн удаа нь бид орох ёстой байсан цасыг хүлээлгүй, цастай байсан Аргентиныг зорьсон. Гэсэн ч зураг авалтад илүү их цас харагдуулахын тулд бид цасаа экскаватороор овоолж байсан. Энэ нь манай гараг дээр дулаарал явагдаж буйн нэгэн нотолгоо юм. Цаг агаар дулаарч, байгаль орчныг урьдчилан таамаглах аргагүй болж байна. Би тэр үед хоёр киноны зураг авалтад зэрэг оролцож байсан. Нэг нь дэлхийн дулаарлын талаарх баримтат кино байсан. Харин нөгөө кинонд нь бид түүнийг бодитоор нь өөрсдийн нүдээр харж байлаа."

 

цааш үзэх