Хайх

Леонардо ДиКаприо Эллен ДеЖенересийн шоунд оролцжээ

Леонардо ДиКаприо Эллен ДеЖенересийн шоунд оролцжээ

Леогийн сахал болон азгүйтэл

Text: Б.Амина


Леонардо ДиКаприо саяхан Эллены ТВ шоунд оролцож шинэхэн кино болон өөрт тохиолдсон азгүй явдлын талаар ярьлаа

Revenant киноны гол дүрээр анхны Оскарын шагналаа хүртэх өндөр хүлээлттэй байгаа Леонардо ДиКаприо The Ellen Show-д оролцож кино зураг авалт болон бусад зүйлсийн талаар ярьжээ. Нэвтрүүлгийн Youtube сайт дахь албан ёсны хуудаст тавигдсан бичлэгийн нэгд тэрбээр киноны зураг авалт болон кинонд зориулан ургуулсан сахлынхаа талаар ярьжээ. Мөн өөр нэг хэсэгт хөтлөгч Эллен түүний амьдралд тохиолдож байсан хамгийн аймшигт зүйлийн тухай асуухад Лео онгоцноос шүхэртэй үсрэхэд хоёр удаа азгүйтэж хөлөө хугалах дөхсөн, онгоцны хөдөлгүүр дэлбэрсний улмаас золтой л амь үрэгдээгүй тухайгаа ярьжээ. Доорхи бичлэгүүдээс та Леогийн хошин шогийн мэдрэмжтэй хариултуудыг үзээрэй.

цааш үзэх