Хайх

Луврын музей 228 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй захиралтай болох гэж байна

Луврын музей 228 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй захиралтай болох гэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн романтик хот Парис дахь Луврын музей нь жуулчдын очих дуртай газрын нэг билээ. Цар тахалтай нүүр тулахаас өмнө уг музей нь жил бүр 10 сая гаруй үзэгчид хүлээж авдаг байсан бол хөл хорио тогтоогдсоны улмаас ирц 70%-иар буурч, 40 сая гаруй еврогийн алдагдалд орсон юм. Гэсэн хэдий ч зочилж чадахгүй байгаа орон орны хүмүүст зориулж бүтээлүүдээ виртуалаар танилцуулахаар болсныг бид өмнө нь мэдээлэлж байсан. Мөн саяхан музейн зүгээс бас нэгэн мэдэгдэл гаргасан нь хэвлэл мэдээллийн гол сэдэв болж олны хүндлэлийг хүртээд байна.

Тодруулбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парисын бас нэгэн томоохон музей болох Musée d'Orsay-н ерөнхийлөгч Лоранс де Карыг Луврын захирлын албан тушаалд томилох тушаал гаргажээ. Өдгөө 54 настай Лоранс де Кар нь Парис-Сорбоны их сургуульд болон Луврын сургуульд урлаг соёлын түүхийг судалж байсан бөгөөд XIX-XX зууны урлагийн чиглэлээр мэргэшсэн байна.

Захирлын албан тушаалд томилогдсоныхоо дараа Лоранс де Кар музей цаашдаа "хуучин урлаг ба орчин үеийн ертөнцийн хооронд харилцан яриа" өрнүүлэх тал дээр чармайж ажиллана гэж амласан байна, мөн тэрээр есдүгээр сарын 1-нээс энэхүү ажлаа хүлээн авахаар болжээ.

Харин Луврын музейн одоогийн захирал Жан-Люк Мартинес нь соёлын өвийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны тусгай элчин сайд болох юм байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх