Хайх

2021 оны Оскарын наадам хойшлогдож магадгүй

2021 оны Оскарын наадам хойшлогдож магадгүй

Коронавирус бүхнийг өөрчилж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн кино академи дараа жил буюу 2021 оны хоёрдугаар сарын 28-нд эхлэх Оскарын наадмыг хойшлуулах талаар хэлэлцэж байгаа гэж Variety мэдэгдлээ. Гэхдээ одоогоор арга хэмжээг хойшлуулах талаар ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй байгаа бөгөөд энэ талаар Америкийн кино академийн гишүүд тайлбар хийгээгүй байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн кино академийн ерөнхийлөгч Дэвид Рубин цар тахал Оскарын наадмын зохион байгуулалтад нөлөөлнө гэж хэлэхэд эрт байгааг онцолж байсан юм. Тухайн үед зохион байгуулагчид наадамд өрсөлдөх бүтээлүүдийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт оруулж, кино театрт танилцуулагдаагүй, онлайнаар нээлтээ хийсэн кинонуудыг нэр дэвшүүлэхээр болсон билээ.

Эргэн сануулахад COVID-19 цар тахлын улмаас Каннын кино наадам, Coachella хөгжмийн наадам зэрэг энэ жил зохион байгуулагдах байсан маш олон арга хэмжээ, фестиваль тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

цааш үзэх