Хайх

Playtime 2022 наадмын онцлох хамтлагууд: Lumino

Playtime 2022 наадмын онцлох хамтлагууд: Lumino

Playtime-ийн тайзнаа анх удаа!

Text: Buro.Mongolia


2000-аад оны эхэн үед бараг хүн бүр л хип хоп хөгжим сонсдог байсан гэхэд хилсдэхгүй. Хайрын өнгө аястай хип хоп хөгжим тэгтлээ хит болж байсны ард харин Lumino хамтлагийн хувь нэмэр бишгүй бий. Эхэн үедээ голцуу хайрын дуу хийдэг байсан бол явцдаа шоу цэнгээн, баяр хөөрийн утга агуулга дуунуудад нь зонхилж ирсэн бөгөөд тэр үеийн хип хоп хамтлагуудаас ялгаатай нь сөрөг агуулга дуундаа оруулдаггүй билээ. 1998 онд таван хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж эхэлсэн тэд одоогоор MC, Skitzo, Baji, DJ Zolo гэсэн гишүүдээс бүрдэж байна.

Дийлэнх уран бүтээлчид Playtime наадамд тусгайлан зориулж тайзны үзүүлбэр, хувцаслалт зэргээ дэглэдэг билээ. Playtime наадмын тайзан дээр анх удаагаа гарах гэж буй Lumino хамтлаг ч мөн адил мартагдашгүй тоглолт толилуулахаар бэлтгэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэдний тоглолтыг долоодугаар сарын 8-ны өдөр буюу Баасан гаргийн 22:00-22:30 цагт "Coca-Cola Real Magic" асарт, маргааш нь 21:00-21:40 цагт Playtime тайзан дээрээс хүлээн авна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх