Хайх

Пол МакКартни Pirates of the Caribbean киноны V ангид тоглоно

Пол МакКартни Pirates of the Caribbean киноны V ангид тоглоно

Шинэ дүр

Text: Б.Амина


Зураг:

The Beatles хамтлагийн гишүүн Пол МакКартни Pirates Of The Caribbean: Dead Men Tell No Tales кинонд тоглохоор болжээ

Норвеги найруулагчид болох Йоахим Роннинг, Эспен Сандберг нарын найруулж буй шинэ киноны хэсэгт алдарт хөгжимчин Пол МакКартни оролцон тоглохоор болжээ. Pirates Of The Caribbean киноны V ангийн зураг авалт явагдаж дууссан хэдий ч Пол МакКартни киноны эцсийн хувилбарт гарах жижиг хэсэгт дүр бүтээх аж. Харин түүнд яг ямар дүр оногдсон нь одоогоор тодорхойгүй байна.

Pirates Of The Caribbean: Dead Men Tell No Tales киног 2017 оны тавдугаар сарын 26-нд дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн бөгөөд гол дүрийн жүжигчин Жонни Деппийн хэлж буйгаар энэ ангиар тус кино өндөрлөх юм байна. 

цааш үзэх