Хайх

Райан Гослинг Барби хүүхэлдэйн талаар өгүүлэх кинонд Кены дүрийг бүтээнэ

Райан Гослинг Барби хүүхэлдэйн талаар өгүүлэх кинонд Кены дүрийг бүтээнэ

Кино 2023 онд олны хүртээл болно

Text: Buro.Mongolia


Deadline вебсайтын мэдэгдсэнээр Холливүүдийн алдарт жүжигчин Райан Гослинг Барби хүүхэлдэйн талаар өгүүлэх кинонд Кены дүрд тоглохоор болсон байна. Уг киноны найруулагчаар “Lady Bird”, “Little Women” зэрэг үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээг хүртсэн бүтээлүүдийг найруулсан Грета Гервиг томилогджээ. Өнгөрөгч долдугаар сард Барбины дүрийг жүжигчин Марго Робби бүтээхээр болсон нь тодорхой болсон билээ.

Одоогоор Райан Гослинг Warner Bros. кино компанитай зураг авалтын талаар эцсийн байдлаар хэлэлцээр хийж байгаа гэнэ.

2023 онд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа уг кинонд гарах үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа бөгөөд тус бүтээлд Mattel компанийн бусад ямар тоглоомууд гарах нь ч бас тодорхойгүй байгаа юм.

Эргэн сануулахад, жүжигчин, кино найруулагч Грета Гервигийн бүтээсэн “Lady Bird”, “Little Women” гэх хоёр кино нь нийт 11 удаа Оскарын шагналд нэр дэвшсэн билээ. Тиймээс Барби хүүхэлдэйн талаар кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх