Хайх

Рианнагийн “Wild Thoughts” дууны клип цацагдлаа

Santana хамтлагийн дууны ремикс

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Рианна, DJ Khaled, рэпер Брайсон Тиллер нарын хамтарсан "Wild Thoughts" дууны шинэ клип цацагдлаа. Энэхүү сингл нь Santana хамтлагийн "Maria Maria" дууны ремикс юм.

"Wild Thoughts" клипний зураг авалтыг Майами хотод авсан бөгөөд үүнд Рианна Balenciaga брэндийн хавар-зуны цуглуулгад орсон цэцгэн хээтэй легинс, урт түрийтэй гутал өмсөн тогложээ. Үүнээс гадна, дуучин бүсгүй Alberta Ferretti брэндийн мини даашинз, Lynn Ban маркийн том ээмэг болон Matthew Adams Dolan-ы шар өнгийн хослол өмссөн харагдлаа.

Саяхан Netflix компани дуучин Рианна ба жүжигчин Люпита Нионго нарт кинонд тоглох санал тавьсан юм. Хамгийн сонирхолтой нь тус киноны санааг Twitter хуудаст нийтлэгдсэн нэгэн меме зургаас олсон байна. Уг киноны найруулагчаар Ава Дюверней ("Selma") ажиллаж, кино зохиолыг Исса Рей бичихээр болжээ.

 

 

цааш үзэх