Хайх

Селена Гомез дуучны карьераа орхиж магадгүй

Селена Гомез дуучны карьераа орхиж магадгүй

"Яг юуны төлөө үүнийг хийгээд байгаа юм бэ"

Text: Buro.Mongolia


Селена Гомез Америкийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тун удахгүй дуучны карьераа орхиж магадгүй болохоо дурджээ. Учир нь түүний уран бүтээл сонсогчдод хангалттай сайн хүрдэггүй гэнэ. "Бусад хүмүүс чамайг хангалттай чухал авч үзэхгүй байхад уран бүтээл туурвих үнэхээр хэцүү. Надад заримдаа ‘Яг юуны төлөө үүнийг хийгээд байгаа юм бэ' гэж өөрөөсөө асуух үе байдаг. ‘Lose You to Love Me‘ дуу маань миний хамгийн шилдэг уран бүтээл юм шиг санагдаж байсан ч зарим хүмүүсийн хувьд энэ хангалтгүй байсан" хэмээн ярьжээ.

Түүнчлэн тэрээр өөрийг нь дэмжиж, уран бүтээлийг нь сонсдог хүмүүст талархаж явдгаа дурдсан ба дуучны карьераа орхихын өмнө ахин цомог гаргана гэдгээ онцоллоо.

Одоогийн байдлаар түүнийг дуучны карьераа орхих тухай нэмэлт мэдээлэл гараагүй ба гуравдугаар сарын 12-нд "REVALACIÓN" хэмээх испани хэл дээрх цомог гарахаар төлөвлөгдсөн байна.

Селена Гомез дуучны карьераа орхиж магадгүй (фото 1)

Селена Гомез дуучны карьераа орхиж магадгүй (фото 2)

Селена Гомез дуучны карьераа орхиж магадгүй (фото 3)

Селена Гомез дуучны карьераа орхиж магадгүй (фото 4)

Селена Гомез дуучны карьераа орхиж магадгүй (фото 5)

Селена Гомез дуучны карьераа орхиж магадгүй (фото 6)

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх