Хайх

\"Shot on iPhone\" гэрэл зургийн тэмцээний ялагчид тодорлоо

"Shot on iPhone" гэрэл зургийн тэмцээний ялагчид тодорлоо

iPhone утсаар авсан шилдэг гэрэл зургуудыг харцгаая

Text: Buro.Mongolia


Зураг: Apple Newsroom

Apple компаниас жил бүр зохион байгуулдаг "Shot on iPhone" нэртэй тэмцээний ялагчид тодорлоо. Энэ жилийн тэмцээний гол шалгуур нь Night mode буюу iPhone 11, iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max гар утаснуудад суурилагдсан, шөнийн зурганд зориулагдсан горимоор дарсан зураг байх ёстой байсан билээ.

Тэмцээнд нийт зургаан ялагч тодорсон ба нэгдүгээр байранд ОХУ-аас оролцогч Константин Чалабовын цастай шөнийн зураг шалгарсан бол хоёрдугаар байранд мөн ОХУ-ын гэрэл зурагчин Андрей Мануйловын гудамж харуулсан зураг оржээ. Шилдэг бүтээлүүд дэлхийн том хотуудын сурталчилгааны самбар, Apple-ын албан ёсны борлуулагч дэлгүүрүүд болон вэбсайт дээр байрших болно. Ингээд шилдэг уран бүтээлүүдийг хүлээн авна уу.

Константин Чалабов (ОХУ), iPhone 11 Pro

"Shot on iPhone" гэрэл зургийн тэмцээний ялагчид тодорлоо (фото 1)

Андрей Мануйлов, (ОХУ), iPhone 11 Pro Мах

"Shot on iPhone" гэрэл зургийн тэмцээний ялагчид тодорлоо (фото 2)

Мицун Сони, (Мумбай, Энэтхэг), iPhone 11 Pro

"Shot on iPhone" гэрэл зургийн тэмцээний ялагчид тодорлоо (фото 3)

Рубен П. Бескос (Наварра, Испани), iPhone 11 Pro

"Shot on iPhone" гэрэл зургийн тэмцээний ялагчид тодорлоо (фото 4)

Рустам Шагиморданов, (ОХУ), iPhone 11

"Shot on iPhone" гэрэл зургийн тэмцээний ялагчид тодорлоо (фото 5)

Ю Зенг, (Бээжин, Хятад), iPhone 11 Pro Мах

"Shot on iPhone" гэрэл зургийн тэмцээний ялагчид тодорлоо (фото 6)

цааш үзэх