Хайх

\"The Rings of Power\" цуврал нээлтээ хийхэд хэдхэн хоног үлдлээ

"The Rings of Power" цуврал нээлтээ хийхэд хэдхэн хоног үлдлээ

Бүх цаг үеийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цуврал

Text: Buro.Mongolia


Дэлхийн хамгийн нөлөө бүхий кинонуудын нэг “The Lord of the Rings”-ийн цуврал болох “The Rings of Power” үзэгчдийн хүртээл болоход ойртоод байна. “The Lord of the Rings”-ийн телевизийн бүтээл хийх эрхийг 2017 онд Amazon 250 сая ам.доллароор худалдан авсан ба найман ангиас бүрдэх эхний бүлэг нь л гэхэд 715 сая ам.долларын өртгөөр бүтэж, бүх цаг үеийн хамгийн өндөр зардлаар хийгдсэн цуврал болоод байгаа билээ.

Үйл явдлын хувьд “The Lord of the Rings” зохиолын хавсралтад өгүүлэх Дундад газрын түүх дээр голчлон суурилж байгаа ба эхний кино болох “The Fellowship of the Ring” дээрх үйл явдлаас хэдэн мянган жилийн өмнө буюу Хоёрдугаар эриний үед бөгжнүүдийг хамгийн анх бүтээж байсан үе, Сауроны хүчирхэгжилт зэрэг үйл явдлууд гарах юм байна.

Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 3-ны өдрийн өглөөний 6 цагт эхний хоёр анги Amazon Prime стриминг үйлчилгээгээр цацагдах бөгөөд долоо хоног тутамд шинэ анги гарах аж. Amazon Prime нь эхний нэг сарын турш үнэгүй байдгийг энд мөн дурдах нь зүйтэй биз ээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх