Хайх

\"House of the Dragon\" цуврал цацагдахад гуравхан хоног үлдлээ

"House of the Dragon" цуврал цацагдахад гуравхан хоног үлдлээ

Хүлээлтийг давах болов уу?

Text: Buro.Mongolia


Ирэх даваа гарагаас эхлэн бид улам завгүй болох нь ээ. Учир юу гэвэл гурван жилийн өмнө төгсгөлийн бүлгээ гунигтай ч юм шиг, гомдмоор ч юм шиг төгсгөж байсан "Game of Thrones" өөрсдийн өмнөтгөл болох Таргариен удмын гарал үүсэл болон сэргэн мандалтыг харуулсан "House of the Dragon" цувралаар эргэн ирж байна. Энэхүү цуврал нь Жорж Р.Р. Мартины 2018 онд гаргасан "Fire & Blood" номоос сэдэвлэн бүтээгдсэн ба "Game of Thrones" цувралын үйл явдлаас 200 жилийн өмнөх түүхийг өгүүлэх юм.

Дейенерис, Жон Сноу нар байхгүй ч гэлээ тэдний өвөг дээдэс болох Пэдди Консидайн (Визерис хаан), Эмма Д’Арси (Рейнира гүнж), Мэтт Смит (хунтайж Деймон Таргариен) нар гол дүрд тоглох болно. Нийт 10 ангиас бүрдэх "House of the Dragon" цуврал "луугийн бүжиг" гэж нэрлэгддэг Таргариен удмын иргэний дайныг харуулна гэсэн эх сурвалжийн мэдээлэл байгаа ба ингэснээр бид "Game of Thrones" стайлын улс төрийн үйл ажиллагаа, урвалт, эрх мэдлийн төлөөх тэмцлийг ахин үзэх боломж бий боллоо.

Цувралын эхний ангийг Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 22-ны өглөөний есөн цагт HBO телевиз болон HBO Max стримингээр шууд дамжуулах болно. Үүнээс цааш Америкийн цагаар ням гараг бүрийн оройн есөн цагт, Монголын цагаар даваа гараг бүрийн өглөөний есөн цагт цувралын шинэ ангиудыг шууд хүлээн авч үзэх боломжтой болж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх