Хайх

“House of the Dragon” цуврал үзэлтээрээ HBO сувгийн рекордыг эвдлээ

“House of the Dragon” цуврал үзэлтээрээ HBO сувгийн рекордыг эвдлээ

Цувралын эхний ангийг 9.9 сая хүн үзжээ

Text: Buro.Mongolia


Наймдугаар сарын 21-ний өдөр үзэгчдийн хүртээл болсон “House of the Dragon” цуврал нээлтээ хийсэн даруйдаа шинэ амжилтыг тогтоогоод авлаа. Тодруулбал, HBO болон HBO Max сувгууд дээр цувралын эхний ангийг нийт 9.9 сая хүн үзсэнээр тус сувгийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй бүтээлээр тодроод байгаа юм. Өмнө нь HBO сувгийн “Game of Thrones” цуврал үзэлтээрээ тэргүүлж байжээ.

“House of the Dragon” цуврал нь Таргариен удмын гарал үүсэл болон сэргэн мандалтын түүхийг өгүүлэх ба уг приквел цувралыг Жорж Р.Р. Мартины "Fire and Blood" номоос сэдэвлэн бүтээсэн юм. Мөн үйл явдал нь "Game of Thrones" цувралын адал явдлаас 200 жилийн өмнө өрнөх болно. Гол дүрүүдэд Пэдди Консидайн (Визерис хаан), Эмма Д’Арси (Рейнира гүнж), Мэтт Смит (хунтайж Деймон Таргариен) нар тоглосон бөгөөд цуврал нийт 10 ангиас бүрдэнэ. Мөн цувралын кино зохиол дээр "Colony", "Rampage" зэрэг бүтээлүүдээрээ алдаршсан Райан Кондал ажилласан бол зарим ангийг Мигель Сапочник найруулжээ. Шинэ ангиудыг Америкийн цагаар Ням гараг бүрийн оройн есөн цагт, Монголын цагаар Даваа гараг бүрийн өглөөний есөн цагт HBO суваг болон HBO Max платформоор шууд хүлээн авч үзэх боломжтой билээ. Харин та цувралын эхний ангийг үзэж амжсан уу?

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх