Хайх

The Weeknd, Трэвис Скотт, SZA нар \"Game of Thrones\" цувралд зориулсан дуу гаргана

The Weeknd, Трэвис Скотт, SZA нар "Game of Thrones" цувралд зориулсан дуу гаргана

The Weeknd Вестеросыг зорьж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Олон сая шүтэн бишрэгчид Төмөр сэнтийд хэн залрахыг тун удахгүй олж мэдэх болно. Дэлхий даяар энэхүү цувралаар амьсгалж байгаа энэ үед алдарт уран бүтээлчид ч "Game of Thrones"-ын шуурганд нэгдэж байгаа бололтой. Тодруулбал The Weeknd, Трэвис Скотт, SZA зэрэг уран бүтээлчид хамтран цувралын найм дах буюу сүүлчийн улиралд зориулан шинэ дуу бичүүлсэн болохыг Pitchfork дуу хөгжмийн сэтгүүл мэдээллэж байна.

Эх сурвалжийн мэдэгдсэнээр "Game of Thrones" цувралын багийнхан шүтэн бишрэгчдэд зориулан шинэ дуу зохиож өгөхийг The Weeknd-ээс хүссэн гэнэ. Харин Канадын алдарт уран бүтээлч энэхүү төсөлдөө Трэвис Скотт болон SZA нарыг татан оролцуулсан аж. Тэгэхээр бид тун удахгүй хүсэн хүлээсэн цувралаа үзээд зогсохгүй дуртай уран бүтээлчдийнхээ шинэ дууг ч мөн сонсох бололтой.

"Game of Thrones" цувралын сүүлчийн буюу найм дах улирал дөрөвдүгээр сарын 14-нд HBO сувгаар цацагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх