Хайх

Вилли Вонкагийн дүрийг Тимоти Шаламе бүтээнэ

Вилли Вонкагийн дүрийг Тимоти Шаламе бүтээнэ

2023 онд нээлтээ хийх Вилли Вонкагийн тухай кино

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч нэгдүгээр сард Warner Bros. студи алдарт “Чарли хүү ба шоколадны үйлдвэр”-ийн гол дүр Вилли Вонкагийн түүхийг харуулсан кино бүтээж буйгаа зарласан билээ. Тэгвэл киноны гол дүр болох шоколадны үйлдвэрийн эзэн Вилли Вонкагийн дүрд Тимоти Шаламе тоглохоор болсныг Deadline сэтгүүл саяхан мэдээллээ.

Зохиолч Роальд Далын ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээж буй уг кинонд залуу Вилли Вонка алдарт шоколадны үйлдвэрээ нээхээс өмнө туулсан адал явдлыг харуулах юм. Оскарын шагналд нэр дэвшиж байсан чадварлаг залуу жүжигчин Тимоти Шаламе анх удаа дуулах, бүжиглэх ур чадвараа кино дүрээр дамжуулан харуулж байгаа нь энэ гэдгийг эх сурвалжууд онцолжээ.

Эргэн сануулахад,  Warner Bros. студи өмнө нь хоёр удаа “Чарли хүү ба шоколадны үйлдвэр” киног бүтээсэн ба анхны хувилбар нь 1971 онд гарч байсан бол Жонни Деппийн тоглосон хоёр дах хувилбар 2005 онд гарч байжээ. Харин залуу Вилли Вонкагийн түүхийг өгүүлэх кино 2023 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх