Хайх

Warner Bros. кино компани \"Interstellar\" киноны үргэлжлэлийг хийнэ

Warner Bros. кино компани "Interstellar" киноны үргэлжлэлийг хийнэ

Энн Хэтэуэйн араас ниссэн Мэттью Макконахид юу тохиолдсон тухай гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Кристофер Ноланы бүтээсэн алдарт "Interstellar" (2014) киноны үргэлжлэлийг хийхээр болсныг WeGotThisCovered вебсайт мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдээллэснээр киноны дараагийн ангийг бүтээх үйл явц дөнгөж эхний шатандаа явж байгаа бөгөөд Warner Bros. кино компани Кристофер Ноланыг төслийн найруулагч эсвэл ядаж л кино зохиол дээр татан оролцуулах хүсэлтэй байгаа гэжээ.

Шинэ киноны үйл явдал анхны ангийн төгсгөлөөс үргэлжилнэ гэж эх сурвалж онцоллоо. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд жүжигчин Мэттью Макконахигийн баатар сансрын хөлөгт суун Эдмундс хэмээх гараг руу Энн Хэтэуэйн араас нисдэг билээ.

Одоогоор киноны жүжигчид болон нээлтийн тов тодорхойгүй байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх