Хайх

\"Westworld\" цувралын хоёрдугаар улирлын зураг авалт эхлэх гэж байна

"Westworld" цувралын хоёрдугаар улирлын зураг авалт эхлэх гэж байна

Харин хэзээ гарах вэ?

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

HBO телевиз "Westworld" цувралын шинэ улирлын зураг авалтыг тун удахгүй эхлүүлэх гэж байна. Энэ тухай цувралын гол дүрийн жүжигчин Эван Рэйчел Вуд (Долорес) өөрийн Instagram хуудаснаа нийтэлж, шүтэн бишрэгчдийг баярлуулжээ. Жүжигчин бүсгүй Долоресын нэрийн хуудас болсон корсет өмссөн зургаа дэлгэж, "Корсет дахин өмсөж эхэллээ. Та бүгдийн сайн мэдэх нэгэн телевизийн цуврал тун удахгүй эхлэх гэж байна" гэсэн тайлбар өгчээ.

 

 

Гэхдээ шүтэн бишрэгчид дуртай цувралаа тийм ч хурдан хүлээн авч үзэж чадахгүй юм. Учир нь HBO телевиз өмнө нь "Westworld" цувралын хоёрдугаар улирал 2018 онд нээлтээ хийнэ гэж мэдэгдэж байсан билээ.

Жонатан Нолан, Лиза Жой нарын бүтээсэн энэхүү уран зөгнөлт, цувралын эхний улиралд "Westworld" нэртэй Америкийн XIX зууны үеийн вестерн сэдэвтэй цэнгэлдэх хүрээлэн гардаг бол дараагийн улиралд цоо шинэ ертөнцүүд гарахыг цувралын продюсерууд мэдэгдсэн байгаа.

 

 

цааш үзэх