Хайх

Жүжигчин Киану Ривз \"The Matrix 4\" киноны гол дүрд тоглоно

Жүжигчин Киану Ривз "The Matrix 4" киноны гол дүрд тоглоно

Бас Керри-Энн Мосс эргэн ирнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Warner Bros. кино компани алдарт "The Matrix" киноны дөрөвдүгээр ангийг бүтээнэ гэдгээ албан ёсоор зарлалаа. Ингээд ч зогсохгүй тус киноны эхний гурван ангийн гол дүрийг бүтээсэн жүжигчин Киану Ривз ба Керри-Энн Мосс нар дүрүүддээ эргэн ирэхээр болжээ. Харин найруулагчаар мөн л "The Matrix" франчайзыг найруулсан Лана Вачовски ажиллахаар болсон гэдгийг кино компанийн төлөөлөгчид мэдэгдсэн байна.

"Лана жинхэнэ алсыг харагч. Тэр бол хосгүй, бүтээлч найруулагч. Лана "Matrix"-ын ертөнцийн шинэ бүлгийг найруулж, продюсерлож, кино зохиолыг нь бичих болсонд бидний сэтгэл маш их хөдөлж байна" хэмээн Warner Bros. Picture Group-ийн захирал Тоби Эммерих албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Шинэ ангийн зураг авалт 2020 онд эхэлнэ гэдгийг Variety сэтгүүл мэдэгдэж байна.

Эргэн сануулахад Лана ба Лилли Вачовски нарын найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт "The Matrix" кино анх 1999 онд дэлгэцнээ гарсан бөгөөд киноны гол дүрд Киану Ривз, Керри-Энн Мосс, Лоуренс Фишборн, Хьюго Уивинг нар тоглож байсан юм. Тухайн үед тус кино дөрвөн Оскарын шагнал хүртэж байв. Мөн энэхүү франчайзын "The Matrix", "The Matrix Reloaded", "The Matrix Revolutions" гэсэн гурван анги дэлхийн кино театруудаас нийт 1,6 тэрбум ам.долларын орлого олж байжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх