Хайх

Жорж Клуни болон Скарлетт Йоханссон нарын тоглосон Hail, Caesar! киноны трейлер

Ах дүү Коэны инээдмийн кино

Text: Б.Амина


Зураг:

Олон од жүжигчин тоглосон Hail, Caesar! киноны шинэ трейлер цахим хуудсуудаар гарчээ

Берлинийн кино наадам ах дүү Коэны найруулгаар бүтээсэн Hail, Caesar! киногоор нээгдэх билээ. Харин киноны гол дүр Цезарт Жорж Клуни тоглож байгаа. Тэрбээр ах дүү Коэны сайн найз бөгөөд тэдний 10 жилийн өмнө бичсэн Suburbicon киног ойрын хугацаанд хийх болсон талаар бид өмнө мэдээллэж байсан билээ. Шинэхэн кинонд Клунигээс гадна мөн Ченнинг Татум, Скарлетт Йоханссон, Рэйф Файнс, Тильда Суинтон болон Дольф Лундгрен зэрэг жүжигчид тогложээ.

Кино зохиолд Холливүүдын нэгэн кино студийн даргын амьдралын талаар өгүүлэх ба тэрбээр түүхэн кинонд дүр бүтээж буй алдарт жүжигчинтэй (Жорж Клуни) учраа ололцох хэрэг гардаг байна.

цааш үзэх