Хайх

Жорж Майкл 53 насандаа таалал төгслөө

Жорж Майкл 53 насандаа таалал төгслөө

R.I.P.

Text: Buro.Mongolia


Зураг:

Английн алдарт дуучин Жорж Майкл 53 насандаа өөд боллоо

Дуучин, ая зохиогч, продюсер Жорж Майкл Зул сарын баярын өдөр Оксфордшир дахь өөрийн байшиндаа таалал төгссөн байна. Hollywood Reporter-ын мэдэгдсэнээр бол дуучны менежер Майкл Липпман Жорж Майклыг зүрхний дутагдалд орж нас барсан гэж хэлжээ.

Жорж Майклын хэвлэлийн төлөөлөгч "Бидний хайртай хүү, дүү, анд Жорж Зул сарын баярын үеэр гэртээ амгалан нойрссон гэдгийг гунигтайгаар мэдэгдэж байна" хэмээн мэдэгдэл хийсэн юм.

Жорж Майкл өөрийн карьераа 1980-аад онд Wham! хамтлагаас эхлүүлж байсан. Тэрбээр өөрийн бие даасан карьераа эхлүүлснээс хойш зургаан цомог гаргаж, хоёр Грэмми, гурван Brit Awards, гурван American Music Awards зэрэг маш олон нэр хүндтэй шагналуудыг хүртсэн юм.

цааш үзэх