Хайх

Жуд Лоугийн хүү Disney-н киноны гол дүрд тоглохоор боллоо

Жуд Лоугийн хүү Disney-н киноны гол дүрд тоглохоор боллоо

Рафферти Лоу Оливер Твистийн дүрийг бүтээнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Жуд Лоугийн хүү Рафферти Лоу Английн алдарт зохиолч Чарльз Диккенсийн "Оливер Твистийн олон адал явдал" номоос сэдэвлэсэн "Twist" киноны гол дүрийг бүтээхээр болжээ. Disney кино компанийн бүтээж буй уг кино нь сонгодог зохиолыг орчин үеийн хувилбарт оруулсан бүтээл болно гэж эх сурвалж мэдэгдлээ.

Жүжигчин Жуд Лоу болон Сэди Фрост нарын хүү, модель Рафферти Лоу нь одоо 23 настай бөгөөд "Twist" кино нь түүний тоглосон анхны бүрэн хэмжээний кино болох юм.

Тус кинонд залуу жүжигчнээс гадна Оскарын хоёр удаагийн шагналт Майкл Кейн, "Game of Thrones" цувралын од Лина Хиди, дуучин Рита Ора нар тоглоно хэмээн Deadline мэдэгдсэн байна.

"Twist" киноны зураг авалт өнөөдрөөс Лондон хотод хийгдэж эхэлнэ.

цааш үзэх