Хайх

Яг одоо худалдаж авах хэрэгтэй: Үсний обруч

Шинэ оны гол чимэглэл

Text: Бюро 24/7


Шинэ он гарсан даруйд загвар ба гоо сайхны ертөнцөд нэгэн аксесуарын тренд хүчээ авч эхлэн Instagram сүлжээнд ноёрхох боллоо. Тэр нь бид бүгдийн багадаа зүүх дуртай байсан мөн заримдаа гэртээ арьс арчилгааныхаа үеэр хэрэглэдэг үсний обруч юм.

Үсний обруч эргээд моданд ороход Prada брэндийн хавар-зун 2019 загварын шоу хүчтэй нөлөө үзүүлсэн. Энэхүү шоуны үеэр Миучча Прада модель бүрийг титэм мэт харагдах гоёмсог обручтай тайзнаа гаргасан бөгөөд шоуны дараа хүн бүр энэхүү аксесуарын талаар ярьж эхэлсэн юм. Одоо загварын редакторууд, блогерууд, моделиуд, дизайнерууд бүгд энэхүү аксесуараар гоёх болсныг харахад 2019 он бүхэлдээ обручны жил болох нь ээ. Сонголтын хувьд уулын болор болон үнэт чулуугаар чимэглэсэн, шүр ба металлын оруулгатай анхаарал татам эсвэл балетчины энгийн бөгөөд цэмцгэр гээд маш олон хувилбар бий.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх