Хайх

Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга

Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга

Зургаан өөр загвар

Text: Ц. Усанболор


Apple болон Hermès брэндүүд Hermès Apple Watch Series 11 цагны цуглуулга гаргалаа. Энэхүү цуглуулга нь тэдний хамтын ажиллагааны 10 жилийн ойд зориулан гарж буй гэдгээр онцлог. 2015 онд эхэлсэн тэдний хамтын ажиллагаа технологийн дэвшил, тансаг урлалыг нэгтгэн дэлхий даяар загвар ба чанарын жишгийг тогтоосоор ирсэн.

Энэхүү цуглуулга зургаан өөр загвараас бүрдсэн байна. Faubourg Party загвар нь cүлжмэл оосортой бөгөөд уран бүтээлч Тибор Карпатигийн Hermès Faubourg Saint-Honoré дэлгүүрийг дүрсэлсэн зургаар чимэглэгджээ. Харин Kilim загвар нь усанд тэсвэртэй резинэн оосор, геометрийн дүрслэлтэйгээр хийгдсэн бол Toile H загвар нь Hermès брэндийн үндсэн хээг орчин үеийн өнгө аяс, нарийн хийцээр дүрсэлсэн байна. Тэгвэл Grand H загвар нь нимгэн хийгээд хөнгөн металл оосортой ба “H” үсгийн дүрсэлж, эрвээхэй хэлбэрийн цоожоор шийдэгджээ. Attelage загвар бол тус цуглуулгын хамгийн нарийн оосортой ба хамгийн дэгжин загвар юм. Сүүлийн загвар болох Animo Bandana нь Синсукэ Кавахарагийн торгон ороолтоос урам зориг аван бүтээгдсэн байна.

Hermès Apple Watch Series 11 цуглуулга Hermès брэндийн албан ёсны сайт болон дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн

Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 1)
Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 2)
Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 3)
Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 4)
Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 5)
Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 6)
Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 7)
Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 8)
Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 9)
Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 10)
Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 11)
Apple болон Hermès брэндүүдийн 10 жилийн ойн цуглуулга (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх