Хайх

Ажил хэрэгч хувцасны шүүгээнээсээ уйдсан бол Miu Miu ордны цуглуулгыг анхааралдаа аваарай

Ажил хэрэгч хувцасны шүүгээнээсээ уйдсан бол Miu Miu ордны цуглуулгыг анхааралдаа аваарай

Text: Buro.Mongolia


Сүүлийн үед зохион байгуулагдаж байгаа загварын долоо хоног, шоунаас нэгэн нийтлэг зүйл анзаарагдаж байгаа нь загвар зохион бүтээгчид маш идэвхтэйгээр 2000-аад оны хэв маягаас санаа аван загваруудаа урлаж эхэлсэн нь билээ. Миучча Прада ч мөн тэдгээр дизайнеруудын эгнээнд нэгдсэн байна. Гэхдээ тэрээр гламурын эрин үеийн загваруудыг урлахдаа юбка, свитер, брюкэн өмд, хантааз зэрэг хүн бүрийн хувцасны шүүгээнд байдаг үндсэн хувцаснууд дээр төвлөрсөн нь онцгой харагдлаа. “Би аливаа зүйлийг тэгээс зохион бүтээхийн оронд аль хэдийнэ бий болчихсон жишээнүүдийг өөрийн хүсэлд үндэслэн хувиргахыг хүссэн” хэмээн Миучча Прада онцолсон юм.

Цуглуулгад намхан суудалтай өмд, бермуда шоорт, Бритни Спирс, Пэрис Хилтон нарын дурладаг байсан ультра мини юбканууд давамгайлжээ. Түүнчлэн Миучча яг л дэггүй сурагч өөрийн дүрэмт хувцсаа тайрчихсан мэт харагдах загваруудыг болон сонирхолтой стилистик аргачлалуудыг харууллаа. Тухайлбал, өвдөг давсан хуниастай юбкаг бомбер загварын хүрэм, ноосон болон сорочкан цамцтай хослуулж, ханцуй бүрийг тохойноос дээш хүртэл шумалсан нь шинэлэг шийдэл болсон юм. Тэйлор хийцтэй эдгээр загваруудаас гадна арьсан хүрэм, Miu Miu брэндийн өнгө аяс шингэсэн нарийн деталиудтай атласан хослол, даашинз болон ноосон загварууд цуглуулгад оржээ. Мөн бүтээлч захирал New Balance брэндтэй хамтран гаргасан лофер загварын гутал, урт оймс, shopper цүнх, арьсан тэлээ, том, алтлаг аксесуараар төрхүүдийг чимсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх