Хайх

Бюро 24/7 тойм: Louis Vuitton, хавар-зун 2018

Бюро 24/7 тойм: Louis Vuitton, хавар-зун 2018

Өнгөрсөн, одоо ба ирээдүй

Text: Buro.Mongolia


Николя Гескьерийн удирдлага доорх Louis Vuitton брэндийн хавар-зуны загварын шоу Луврын музей доторх дундад зууны үеийн танхимд зохион байгуулагдлаа. Хүрээлж буй орчны түүхэн агуулга орчин үеийн хувцас загвартай нэгдэн ууссанаар цуглуулгад өнгөрсөн, одоо ба ирээдүйн сэдэв хөндөгдлөө. Хээ хатгамлаар баялаг урт хүрэм болон дэрвэгэр хормойтой даашинзаар гангарах дуртай хааны удам угсаа амьдардаг байсан Лувр гэх энэ гайхамшигт газар нь Николя Гескьерийн бүтээлч санааны эх үүсвэр болж өгчээ. Үүний үр дүнд дизайнер XVI Людовик хааны хувцасны шүүгээнээс гарч ирсэн мэт алтан хатгамал ба чимэглэлтэй хүрмийг орчин үеийн пүүзтэй хослуулж, загвар өмсөгчдөд шинжлэх ухааны уран зөгнөлт "Stranger Things" цувралын зурагтай футболка өмсүүлснээр тэрхүү цаг хугацаа ба орон зайны нэгдлийг харуулсан байлаа.

цааш үзэх