Хайх

Бюро 24/7 тойм: Stella McCartney, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Stella McCartney, pre-fall 2017

Өргөн сонголт

Text: Buro.Mongolia


Зураг:

Stella McCartney брэндийн pre-fall цуглуулгыг зөөлөн материал, давалгаа мэт харагдах хуниастай савхин материал, дүрэлзсэн улаан өнгө ба геометр хэлбэр зэрэг эрс тэрс элементүүд хослон бүрдүүллээ. Цуглуулгад ерөнхийдөө маш олон төрлийн, ондоо хэмжээ ба материалтай деталиуд орсон харагдана. Тухайлбал гар цүнхнүүд хамгийн жижгээс эхлээд аварга том шоппер хэмжээ хүртэл олон сонголттой байж, харин хувцаснууд үслэг эдлэл, сүлжмэл даавуу, торон нэхээс ба жийнс гэх зэрэг байж болох бүхий л материалуудаар хийгдсэн байлаа. Товчхондоо бол 1970 ба 1990-ээд оны уур амьсгал шингэсэн уг цуглуулгаас худалдан авагч бүр өөрт таалагдсан ямар нэгэн загвар олж харах болов уу.

цааш үзэх