Хайх

Диско хэв маягийг эргүүлэн авчирсан Fendi загварын ордны хавар-зун 2022 цуглуулга

Диско хэв маягийг эргүүлэн авчирсан Fendi загварын ордны хавар-зун 2022 цуглуулга

Миланы загварын долоо хоног эхэллээ

Text: Buro.Mongolia


Италийн Fendi ордны хавар-зун цуглуулгад нүсэр үдэшлэгүүд, хатуу фейс контрол болон дресс кодоороо алдартай “Studio 54” шөнийн клубийг санагдуулам, 70-аад оныг эргэн дурссан загварууд давамгайллаа. Атласан материалтай пастель өнгийн пиджак, хагас гэрэлтэх бра, хилэн даашинз болон бэлхүүс тодотгосон загваруудаас бүрдэх Fendi-ийн цуглуулгыг тансаг бөгөөд цэмцгэр гэх үгсээр хамгийн оновчтой тодорхойлж болох юм. “Энэ бол миний Fendi загварын ордныг төлөөлөн зохион байгуулсан анхны загварын шоу билээ. Удаан хугацааны турш гэртээ хоригдсон бид ийм төрлийн баяр хөөрөөр дутагдаж байжээ” хэмээн дизайнер Ким Жонс дурдсан юм.

Цуглуулгад орсон зарим загварууд болон аксесуарууд дээр дүрслэгдсэн абстракт хээг The Antonio Archives компанитай хамтран гүйцэтгэжээ. Тиймдээ ч хээнүүдээс уран бүтээлч Антонио Лопес, Хуан Рамос нарын хэв маяг давхар ажиглагдаж байсан юм. Түүнчлэн Ким Жонс цуглуулгаа шийдэмгий хээ, олон өнгийн хослолуудаар баяжуулж, домогт Карл Лагерфельдийн туурвиж байсан загваруудыг эргэн дурсаж, ингэхдээ орчин үеийн деталиудыг нэвтрүүлсэн байлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх