Хайх

Hermès, хавар-зун 2021

Hermès, хавар-зун 2021

Илүү бүхнээс татгалзахыг уриалсан цуглуулга

Text: Buro.Mongolia


Hermès-ийн хувцаснууд үргэлж амар амгалан байдлыг илтгэж, тайван мэдрэмж төрүүлдэг. Энэ брэнд нь шаардлагагүй олон деталь, хүндрэлээс ямагт татгалздаг бөгөөд нэн тэргүүнд дээд зэргийн чанартай материал, цэмцгэр дизайн дээр төвлөрдөг билээ. Тэр дундаа энэ улирлын цуглуулга урьд өмнөх цуглуулгуудаас ч илүү тайван, зөөлөн хэв маягтай болсон харагдана. Брэндийн бүтээлч захирал Надеж Ване-Цыбульски хувцаслалтын уламжлалт ойлголтуудыг аль болох зөөллөж, ажил хэрэгч хослолыг ч хүртэл заавал брюк болон пиджак гэлтгүйгээр өргөн ханцуйтай жакет эсвэл энгийн хантаазтай хослуулахыг санал болгожээ. Тэрээр мөн юбканы бэлхүүсийг ердийнхөөс бага зэрэг доошлуулснаар ерөнхий силуэтийг зөөллөж, сүлжмэл боди загваруудад эмэгтэйлэг хайчилбаруудыг нэвтрүүлж, мушгиралдсан ороолтыг пальтотой хослуулахаас гадна цамцны зах байдлаар дангаар нь өмсөж болохыг харууллаа. Цуглуулгын өнгөний палитрын хувьд beige туяанууд, зөөлөн цэнхэр болон сувдан саарал өнгөнүүд давамгайлжээ. Түүнчлэн Hermès-ийн нэрийн хуудас болсон савхин материалтай загварууд төрөл бүрээрээ цуглуулгад багтсан байгаа.

Бас нэгэн чухал зүйлийг онцлоход энэ удаагийн Hermès брэндийн загварын шоунд Монголын загвар өмсөгч Ж.Энэрэл алхсан байгаа. Түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай "А-Я" булангаас унших боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх