Ж.Энэрэл
- Улс:Монгол
- Салбар:Загвар
Биеийн ѳндѳр: 180 см, Биеийн харьцаа: 79/62/88
Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцон амжилт гаргасан Ж.Энэрэл 1995 онд төрсөн. Тэрээр Плехановын нэрэмжит Улаанбаатар лицейд суралцаж байгаад аравдугаар ангиасаа БНХАУ-ын Харбин хотноо нэг жил хэлний бэлтгэл хийгээд, 24-р дунд сургуулийг төгссөн юм. Анх 14 настай байхад нь Ж.Энэрэлийг ээж нь "Торго" загварын агентлагт элсүүлж, алхаа гишгээ болон биеэ авч явах соёлд сургахыг хүсчээ. "Тухайн үед ээж маань надаас хол ажилладаг байсан учраас эмэгтэй хүний үлгэр дууриалал хэрэгтэй гэж бодсон байх. Үүнд нь ээждээ би их баярладаг" гэж Ж.Энэрэл хэлж байлаа. Тэр үеэс Ж.Энэрэл загвар өмсөгч болох хүсэлтэй болжээ. Ж.Энэрэлд тухайн үед "Торго" агентлагийн багш Г.Оюунгэрэл хичээл ордог байсан ба түүний хувьд ээжээсээ өөр эмэгтэй хүнийг биширч, үлгэр дууриалал авсан анхны хүн нь болжээ.
Түүний карьер 2012 онд болсон "Face of Mongolia" тэмцээнд түрүүлсний дараа эхэлсэн гэж хэлж болно. Монголд болж буй загварын шоу, сэтгүүлийн зураг авалт, сурталчилгаанд оролцохоос гадна Ж.Энэрэл "Asia's new star model contest" тэмцээнд II байр, "Miss Model of the World Mongolia" тэмцээнээс I байр, "Miss World Mongolia" тэмцээнд II байранд шалгарах зэргээр олон уралдаанд амжилт гаргасан. Үндэсний хэмжээнд Ж.Энэрэл Gobi Cashmere, Yamā brand, Mongol Brand-уудын нүүр царай болохоос гадна маш олон дизайнерын цуглуулгын сурталчилгаанд оролцсон туршлагатай. Ж.Энэрэл энэ бүх туршлагыг өөрийн зорилгодоо үнэнч байх чанарынхаа ачаар олж авсан юм. Тэрээр жирэмсэн байх хугацаандаа 26 кг жин нэмж байсан ч зургаан сарын дотор хэвийн жиндээ орж, Нью-Йоркийн тайзан дээр алхаж чадсан удаатай.
Ж.Энэрэл Английн Harrods сэтгүүлийн нүүрэнд, Америкийн Seventeen болон Elle сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцож, "NYC Muse Model Management", "MP Paris", "MP Milan", "MandP London" агентлагуудад харьяалагдан ажиллаж байна.
Бусад
А-Я Бюро 24/7
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт