Хайх

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа

“RS21”

Text: Buro.Mongolia


Michel & Amazonka ноолуурын эх оронд 100 хувь ноолуураар үйлдвэрлэсэн, байгальд ээлтэй, шинэ лайн гаргаж, Европын зах зээлд нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна

Michel & Amazonka брэнд өөрсдийн хоёр дах удаагийн ноолууран хувцасны цуглуулга болох "RS21"-ийг танилцуулж байна. Тус брэнд нь 2015 оноос хойш төрөл бүрийн бөс даавуун болон гоёлын материалуудаар хувцас загвар зохион бүтээж ирсэн ба дизайнеруудын мөрөөдөл болох 100 хувь эх орондоо үйлдвэрлэсэн, сайн чанарын ноолууран материалыг ашиглан өөрсдийн загварыг гаргаж байгаа нь ийнхүү биеллээ олжээ. Дээрх ойлголтод түүхий эд сонголтоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн бэлэн болох хүртэл бүхий л процессыг дотооддоо гүйцэтгэхийг хэлж байгаа юм.

Өнөөдрийн танилцуулж буй "RS21" цуглуулгыг Michel & Amazonka брэндийн ноос ноолууран бүтээгдэхүүний загвар үйлдвэрлэлийг хариуцсан бүтээлч дизайнер Г.Бүжинлхам өөрийн туршлага, мэдрэмжид тулгуурлан брэндийн үндсэн амин сүнс, уламжлалыг шингээн бүтээжээ. Энэ цуглуулга нь Монгол ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын хэрэглэгчдэд хүргэх зорилгоор, илүү өнгөлөг загварлаг байхад анхаарал хандуулан хийгдсэн хэдий ч брэндийн зүгээс үнэнч худалдан авагчиддаа зориулан олон улсын зах зээлд захиалгаар борлуулагдах загваруудаас маш цөөн тоогоор дотоодын зах зээлд борлуулах боломжтой гэж үзэж байгаа аж.

Ийнхүү Michel & Amazonka ноолуурын эх оронд 100 хувь ноолуураар үйлдвэрлэсэн, байгальд ээлтэй, шинэ лайн гаргаж, цогц байдлаар нь танилцуулах ажлыг Лондон хотод байрлах гэрээт агентлагаар дамжуулан Европын зах зээлд нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгааг дуулгахад таатай байна. Загварын хувьд илүү дэгжин, хээ зураглал баялагтай, өнгөлөг сонголтуудыг оруулж өгснөөр түгээмэл байдаг байгалийн өнгөтэй загваруудаас содон, тод харагдана.

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 1)

Бүтээгдэхүүн тус бүрийг бүтээж бий болгох явцад оролцсон бүхий л хүмүүсийн удаан хугацааны хичээл зүтгэл, судалгаа, шинжилгээнд суурилан, хамгийн өндөр чанартай, олон улсын зах зээлд чанар стандартаараа танигдсан "Хаан ширхэгт" ноолуураар хийсэн нь бүтээгдэхүүнийг тансаг, премиум зэрэглэлийн зах зээлд илүү тохиромжтой болохыг харуулж байна.

Шинэ цуглуулгын бүтээгдэхүүнийг худалдан авахад ноолууран бүтээгдэхүүний арчилгааны дагалдах хэрэгсэл болох ноолуурын сам, шампунь, хадгалах индүүдлэг хийх үүрэгтэй баринтаг зэрэг бүрдэл хэсгүүд дагалдаж ирнэ. Брэндийн дизайнерууд мөн тус бүрдэл хэсэгт багтах зүйлсийг олон дахин хэрэглэгдэх, дахин боловсруулах боломжтой, байгальд шингэх чанартай бүтээгдэхүүн байх дээр анхаарч ажиллажээ.

Цаашид Michel & Amazonka экспортод чиглэсэн ноос ноолууран бүтээгдэхүүнийг илүү хөгжүүлж, гадаад зах зээлд таниулах ажилд анхаарал тавих төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн загвар зохион бүтээгчийн оюуны өмчийг хүндэтгэж хамтран ажиллах сонирхолтой чадварлаг баг, үйлдвэрүүдтэй хамтран ажиллахад нээлттэй байгаагаа онцлон хэллээ.

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 2)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 3)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 4)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 5)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 6)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 7)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 8)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 9)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 10)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 11)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 12)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 13)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 14)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 15)

Michel & Amazonka хоёр дах ноолууран хувцасны цуглуулгаа танилцууллаа (фото 16)

цааш үзэх