Хайх

Саа, алт, тансаглал: Valentino кутюр цуглуулгаа Ромын эртний ордонд танилцууллаа

Саа, алт, тансаглал: Valentino кутюр цуглуулгаа Ромын эртний ордонд танилцууллаа

Хавар-зун 2021

Text: Buro.Mongolia


Зураг:

Valentino брэнд хавар-зун 2021 улиралд зориулсан кутюр цуглуулгаа Ромын Колонна хэмээх 1527 онд баригдсан эртний ордонд танилцууллаа. Барокко стилийн уг барилга нь шинэ цуглуулгын гол санааг төгс илэрхийлж байгаа юм.

Цуглуулгад гараар оёсон саа, чимэглэлтэй даашинзууд, сорочка цамцнууд, ноолууран пальтонууд, гялалзсан топууд, шулуун эсгүүртэй даашинзууд, бермуда стилийн шоорттой хослолууд, платформ ултай түрийтэй гуталнууд болон туфлинууд оржээ.

Саа, алт, тансаглал: Valentino кутюр цуглуулгаа Ромын эртний ордонд танилцууллаа (фото 1)
Саа, алт, тансаглал: Valentino кутюр цуглуулгаа Ромын эртний ордонд танилцууллаа (фото 2)
Саа, алт, тансаглал: Valentino кутюр цуглуулгаа Ромын эртний ордонд танилцууллаа (фото 3)

Өнгөний хувьд ягаан, неон ногоон, лайм ногоон, beige болон бор өнгүүд давамгайлсан байна. Загвар өмсөгчдийн будалтыг алдарт Пэт Макграт хариуцсан бөгөөд ингэхдээ алтан сааг хайлайтер болгон ашиглажээ. Харин бэлхүүс хүрсэн урт хиймэл үснүүдийг стилист Гвидо Палау санаачилсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх