Хайх

Giveaway Day 4: The Kooples брэндээс 2.000.000₮ худалдан авалт хийх эрх

Giveaway Day 4: The Kooples брэндээс 2.000.000₮ худалдан авалт хийх эрх

Монголд байгаа хамгийн загварлаг брэндүүдийн нэгээс хүссэн зүйлээ сонгоод аваарай

Text: Д.Марал


BURO. хайртай уншигчдадаа зориулан өөрсдийн хамгийн дуртай брэндүүдийн нэг болох The Kooples-тэй хамтран брэндийн дэлгүүрээс 2.000.000₮ худалдан авалт хийх эрхийг Giveaway-дээ оруулж байна.

Орчин үеийн залуус ямар нэгэн хэв маягт баригдалгүй, сонирхолтой атлаа давтагдашгүй хувцаслалтын эрэлд гарч, загварыг өөрсдийг нь илэрхийлэх нэгэн төрлийн хэл, өөртөө итгэлтэй байхад нь туслах зэвсгээр ашигладаг. Тиймдээ ч зүгээр нэг загварлаг хувцас биш харин өөрсдөд нь эрч хүч бэлэглэх, дотор нь нуугдсан ур чадвар болон авьяасыг нь улам бүр тодотгон гаргаж ирэх онцгой нэгэн увдистай хувцас хайдаг гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ. Харин хэрэглэгчдийн уг хүслийг биелүүлж чаддаг Францын The Kooples брэнд хэзээ ч нэгэн хэвийн байдаггүй залууст зориулж өөрсдийн жинхэнэ мөн чанар, үзэл бодол болон үнэт зүйлсээ чөлөөтэй илэрхийлэхэд нь тусалж, хэзээ ч моданаас гарахгүй загварууд урладгаараа алдартай билээ. Францын хувцас загвар аль эртнээс л үзэсгэлэнтэй, содон бүхний анхдагч байж, бүх цаг үеийн шилдэг нь байсаар ирсэн. Дэлхийн хамгийн алдартай загварын орднууд, дизайнерууд болон шүтээнүүдийг төрүүлэн гаргасан Францын түүхийг загваргүйгээр төсөөлшгүй бөгөөд өнөөдрийн бидний мэдэх орчин үеийн загварын ертөнцөд хамгийн ихээр нөлөөлсөн орон гарцаагүй мөн юм.

Giveaway Day 4: The Kooples брэндээс 2.000.000₮ худалдан авалт хийх эрх (фото 1)


“Kooples” буюу Франц хэлнээс “хосууд” хэмээн орчуулагдах тус брэндийн гол нууц нь аливаа зүйлийн хослол, алтан харьцааг гойд сайн олж чаддагт нь оршдог. Энэхүү брэндийг олны хувьд загварын шүтээнүүд болсон ах дүү гурав Элайша буюу Александре, Лоран, Рафаэль нар үүсгэн байгуулсан түүхтэй. The Kooples брэнд анх 2008 онд Парист ууган дэлгүүрээ нээснээс хойш ердөө 10 гаруй жилийн дотор шуурга мэт амжилтад хүрч өдгөө гялалзсан хар гантигаар гадарласан 400 гаруй дэлгүүр нь нийт 36 оронд үүд хаалгаа нээсэн бөгөөд тэдний нэг нь Монгол дахь салбар билээ.


The Kooples брэндийн онцлог

Брэндийн урладаг хувцас болон аксесуаруудыг харах төдийд л дийлэнх загваруудад нь бохо-шик хэв маяг давамгайлах ба рок од мэт галзуу, хайхрамжгүй, өөртөө итгэлтэй дүр төрх ажиглагдана. Иймдээ ч The Kooples брэнд нь энгийн өдөр тутмын төрхийг ч улам өвөрмөц болгож чаддаг онцлогтой билээ. Хээнцэр нарийн хослол, илүү дутуу детальгүй савхи, bohemian хэв маягийн даашинзыг streetwear аястай болгож, чанартай материал, яв цав эсгүүр, өөгүй төгс хийцийг хослуулснаар жинхэнэ сэтгэл догдлуулам загваруудыг гаргадаг юм. Мөн тус брэнд нь хүйсгүй хувцаслалтыг түгээж, хосуудад хувцсаа дураараа солилцох боломжийг бий болгосноороо орчин үеийн залуучуудыг ихэд татдаг билээ.

Брэндийн намар-өвөл 2021 улирлын шинэ цуглуулга Шангри-Ла Моллын хоёрдугаар давхарт байрших дэлгүүр дээр нь саяхан ирсэн ба Rock 'n' Roll, Chic, Love гэх үгсийн илэрхийлэл болжээ. Цэцэгтэй хээ, цацагтай деталь, намирсан, сул загварын даашинз, энэ өвлийн тренд болсон сүлжмэл зузаан цамц, глэм стилийн үслэг дотортой хүрэм зэрэг хүн бүрийн хувцасны шүүгээнд байх ёстой гэмээр ганган, гоёмсог загварууд цуглуулгад багтжээ. Өнгөний хувьд саармаг, тод ногоон, классик хар өнгөнүүд давамгайлсан бөгөөд өглөөнөөс орой хүртэл, оффисоос үдэшлэг хүртэл хаана ч, хэзээ ч тохиромжтой харагдах болно. Мөн хамгийн гол нь ихэнх хувцаснууд унисекс загвартай болжээ.

Giveaway Day 4: The Kooples брэндээс 2.000.000₮ худалдан авалт хийх эрх (фото 2)

Ингээд The Kooples брэндийн шинэ цуглуулгаас бүрдүүлж болох 10 загварлаг төрхийг хүргэж байна. 


Үдэшлэгт

Ихэвчлэн бүсгүйчүүд баяр ёслол, арга хэмжээнүүдэд хэт хээнцэр, ганган хувцаслахыг зорьдог. Тэгвэл одоо бусдаас ялгарч The Kooples брэндийн энэхүү даруу атлаа сонирхол татам эсгүүртэй, хар цагаан өнгийн ирвэсний хээтэй, гурвалжин энгэртэй, өвдөг давсан урттай даашинзыг сонгоорой. Уг даашинзыг бэлхүүс тодотгосон хар тэлээ, арьсан материалтай түрийтэй гутлын тусламжтай сонирхолтой байдлаар загварчилснаар таны төрх илүү баярын уур амьсгалтай болно.

Giveaway Day 4: The Kooples брэндээс 2.000.000₮ худалдан авалт хийх эрх (фото 3)

Зөөлөн торгон материал, хөвсгөр ханцуй, ирвэсний мэт хээ, мөн хэзээд ч эрэлттэй байх классик хар өнгөтэй богино даашинз нь ямар ч тохиолдолд зөв шийдвэр болно. Даашинзыг гүн цэнхэр өнгийн цүнх болон саяхан эргээд моданд орсон хар өнгийн платформ ултай өсгийтэй гутлаар загварчлахыг санал болгож байна.

Giveaway Day 4: The Kooples брэндээс 2.000.000₮ худалдан авалт хийх эрх (фото 7)

Оффист

Ажлын эрч хүч, өөртөө итгэх итгэлийг бид юуны түрүүнд харагдах байдлаасаа олдог. Ажил хэрэгч бүсгүйчүүд төрхөө бүрдүүлэхдээ зөөлөн өнгийн шоотой oversize пиджакийг анхааралдаа аваарай. Харин загварчлалын хувьд пиджакны дотуур футболка болон цацган детальтай хар майка хослуулж өмссөнөөр илүү эмэгтэйлэг өнгө аяс бүрдэх болно. Төрхөө том хэмжээтэй мөнгөлөг гинжин бугуйвч, нарны шил, классик загварын цагаан цүнх, богино өсгийтэй хар гутлаар гоёсноор уйтгартай нэгэн ажил хэрэгч хувцаслалтаас ангижрах боломжтой.

Giveaway Day 4: The Kooples брэндээс 2.000.000₮ худалдан авалт хийх эрх (фото 11)

Харин эрчүүдэд цэвэр цэмцгэр, илүү дутуу деталь багатай, энгийн атлаа загварлаг байдлаар тодорхойлогдох минималист хэв маягаар төрхөө бүрдүүлэхийг зөвлөж байна. Дулаан бор өнгийн хослол, чөлөөт стилийн футболка, хослолын өнгө дагуу саравчтай малгай зэргээс бүрдэх хувцаслалтыг зөвхөн ажлын талбар дээр төдийгүй найзуудтайгаа уулзахдаа өмсөхөд тохиромжтой байх болно.

Giveaway Day 4: The Kooples брэндээс 2.000.000₮ худалдан авалт хийх эрх (фото 21)

Хотоор зугаалахдаа

Энэ улирлын сэрүү татсан өдрүүдэд тав тухтай, мөн хамгийн гол нь дулаахан гадуур хувцас сонгох нь зүйтэй. Тиймдээ ч металлик гадаргуутай, бага зэрэг футуристик хэв маяг шингэсэн үслэг дотортой хүрэм энэ өвөл таныг загварлаг харагдуулахаас гадна огт дааруулахгүй. Харин хүрэмний дотор хар өнгийн юүдэнтэй цамц, мини юбка өмсөхөд таны төрх тун мэдрэмжтэй харагдах болно.

Giveaway Day 4: The Kooples брэндээс 2.000.000₮ худалдан авалт хийх эрх (фото 28)

Хүйтний улиралд өөрийн эрхгүй сүлжмэл, ноосон эдлэлүүд рүү татагддаг. Тиймээс бусдын харцыг шууд л булаах тод ногоон өнгийн сүлжмэл кардиган уйтгартай, саарал өдрүүдийг тань гарцаагүй чимэх болно. Хөлийг урт харагдуулж, бэлхүүс тодотгох өндөр суудалтай шулуун силуэттэй жийнс, энгийн атлаа тансаг цагаан майка, мөн хар тэлээг хослуулаарай.


Хосууд аялалд гарахдаа

Хотоос гарч, автомашинтай аялал хийх нь хосуудын хувьд магадгүй хамгийн догдлуулсан, дурсамж дүүрэн үйл явдал байх. Тэрхүү онцгой цаг мөчид илүү дутуу зүйлд санаа зоволгүй, цагийг сайхан өнгөрүүлэхийн тулд биед эвтэйхэн, хөдөлгөөн хязгаарлахгүй хувцас сонгох нь ухаалаг шийдвэр юм. Зузаан цамц, ноосон хүрэм, сул загварын өмд, жийнс, мөн байгальд алхахад тохиромжтой гутал зэрэг хүйсгүй загварын хувцаснуудаас сонголтоо хийх нь хосуудын аяллыг илүү хялбарчлах болов уу.

Giveaway Day 4: The Kooples брэндээс 2.000.000₮ худалдан авалт хийх эрх (фото 36)

Эмэгтэй

Эрэгтэй


Болзоонд

Гүнзгий зүсэлттэй энгэр, романтик улаан өнгө, ретро хэв маягийн цэцгэн хээтэй богино даашинз ямар ч гутал, гадуур хувцастай сайхан зохицохоос гадна бүсгүйг дур булаам, өөртөө итгэлтэй харагдуулах нь гарцаагүй.


1970-аад оны хэв маягийг шингээсэн тод ногоон хээтэй хар даашинз болзоонд мөн адил алдахааргүй сонголт болно. Түүнчлэн бэлхүүсээрээ сонирхолтой хийц бүхий тэлээ, зузаан, ноосон хар хүрэм зэргээр гоёж төрхөө илүү амьд болгох боломжтой.

The Kooples Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл, хоёрдугаар давхар

Facebook хуудас: TK Ulaanbaatar

Instagram хуудас: @tkulaanbaatar

Утас: 7740 6377

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх