Хайх

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам

Text: Buro.Mongolia


Эргэн тойронд үүсэж буй үймээн, сөрөг мэдээллээс хэрхэн анхаарлаа холдуулах вэ? Хэрхэн тайвшрах вэ? Юу ч хамаагүй, ямар нэгэн зүйлийг хэрхэн өөрийн хяналтдаа оруулах вэ? Эдгээр асуултуудын хариултыг бид өөрсдийн хувцасны шүүгээнээс олох боломжтой. Хувцасны шүүгээгээ эмхтгэн, цэвэрлэх нь оюун санааг цэгцлэх хамгийн хялбар аргуудын нэг юм.

1

Хувцасны шүүгээн дэх эд зүйлсээ эхлээд төрлөөр нь, дараа нь өнгөөр нь ялгах

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 1)

Pinterest дээр үзэгддэг, цагаанаас хар луу шилжин өнгөөр ангилагдсан хувцаснууд зурган дээр гоё харагддаг ч бодит амьдрал дээр тийм ч практикал шийдэл биш юм. Жишээ нь та гэрээс яаран гарахдаа ямар хүрэм өмсөхөө шийдэж чадахгүй байгаа үед шүүгээнд байгаа бүх хувилбаруудаа нэг дороос харвал илүү үр дүнтэй юм. Тиймээс пиджакнуудыг пиджакнуудтай, цамцнуудыг цамцнуудтай, даашинзуудыг даашинзуудтай хамт өлгөх хэрэгтэй. Тавиурууд дээрх эвхсэн хувцаснуудаа ч мөн ийм маягаар ялгаж, ангилах нь зүйтэй. Харин үүний дараа хэрвээ хүсвэл нэг ангиллынхаа хувцаснуудыг дотор нь мөн өнгөөр нь ялгаж болох юм.

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 2)
Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 3)

2

Өвлийн хувцаснуудаа далд хийх

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 4)

Ноосон өмднүүд, зузаан ноосон цамц ба даашинзууд нь хувцасны шүүгээнд ихээхэн зай эзэлдэг. Тэдгээрээс зөвхөн хоёр, гурван свитер ба кардиганыг үлдээгээд бусдыг нь хавар-зуны улирлын хугацаанд далд хийчхэж болох юм. Ингэхдээ хувцаснуудаа хуванцар хайрцаг, эсвэл тусгай вакуумжуулах боломжтой уутнуудад хийж, дээр нь маш ойлгомжтой тэмдэглэгээнүүд тавихыг зөвлөж байна. Намар болоход харин энэ энэ алхмаа эсрэгээр нь гүйцэтгэж, дулаан хувцаснуудаа өлгүүртээ байршуулан, нимгэн даашинзуудаа далд хийх хэрэгтэй.

3

Хувцаснуудаа зүүнээс баруун чиглэл руу, урт нь богиносох байдлаар өлгөх

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 5)

Дэлхийн хамгийн эмх цэгцтэй хүмүүсийн нэг, "шидэт цэвэрлэгээний" гуру Мари Кондогийн зөвлөснөөр хувцаснуудаа шүүгээнд өлгөхдөө зүүнээс баруун чиглэл рүү, урт нь богиносох байдлаар ангилж, өлгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зүүн талаасаа эхлээд урт пальто, хүнд даашинзуудыг өлгөж, өлгүүрийнхээ хамгийн баруун талд буюу эцэст нь богино юбканууд, нимгэн топ, цамцнуудаа байршуулах хэрэгтэй юм. Хувцаснуудаа ингэж ангилснаар шүүгээгээ илүү цэгцтэй, зайтай харагдуулж, өөрөө ч дараа нь хувцсаа сонгоход хялбар байх болно.

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 6)
Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 7)

4

Тусдаа өлгүүрүүд дээр яаралтай үеийн хэдэн төрх бэлдэж тавих

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 8)

Stylist сэтгүүлийн загварын хэлтсийн захирлаас авсан санаа. Гэнэтийн уулзалт төлөвлөгдөж, ердөө хэдхэн минутын дотор хувцаслаад гарах шаардлагатай болсон үед өмнө нь бэлдэж тавьсан "авралын" өлгүүрүүдээсээ туслалцаа аваарай. Ингэхдээ индүүдсэн брюк өмд, сорочка, свитер, бүр ээмгийг (хүрэмнийхээ халаасанд хийж болно) хүртэл нэг өлгүүрт өлгөх хэрэгтэй. Улиралд хоёр өлгүүр л байхад хангалттай. Нэг нь илүү ажил хэрэгч, нэг нь илүү гоёлын.

5

Засварлах хэрэгтэй хувцаснуудаа тусад нь хайрцагт хийх

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 9)

Байгаль дэлхийгээ бохирдуулахгүйн тулд ухамсартай хэрэглээ руу шилжээд байгаа өнөө үед шинэ хувцас худалдаж авахын оронд эхлээд хуучин хувцсаа засварлах гэж оролдохыг зөвлөж байна. Тэр дундаа сайхан дурсамж үлдээсэн эд зүйлсээ хадгалж үлдэхийг зориорой. Хуучин хувцсыг оёх, нөхөх, өөр загвар болгон хувиргах, богиносгох гээд олон аргаар засварлах боломж бий. Мэргэжилтний тусламж авахыг хүсэхгүй бол нэгэн үдшийг зүү, утас, оёдлын машинтай хамт өнгөрүүлээрэй. Энэ нь сэтгэл санаа тайвшруулах сайхан арга төдийгүй зөвлөгөө авах нэрээр ээж, эмээтэйгээ холбогдох бас нэгэн шалтаг юм.

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 10)
Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 11)

6

Өлгүүрүүдээ ялгаж, цэгцлэх

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 12)

Хими цэвэрлэгээнээс дагалдаж ирдэг уян өлгүүрүүд хоорондоо орооцолдоод байдгаас гадна хувцасны хэлбэрийг ч алдагдуулдаг. Модон өлгүүрүүд цэвэрхэн харагддаг ч ихэнх хувцасны шүүгээнд хэмжээгээрээ таардаггүй ба их зай эзэлдэг. Харин хамгийн тохиромжтой хувилбар нь халтирдаггүй гадаргуутай хамба хилэн эсвэл хуванцар материалтай, хавтгай өлгүүрүүд юм. Хавчдаг өлгүүрүүд тусгай хамгаалалтын зөөлөвчгүй тохиолдол хувцасны материалыг гэмтээдэг тул хавчихдаа завсраар нь поролон эсвэл өөр төрлийн зөөлрүүлэгч хийж байгаарай. Мөн шүүгээнийхээ зайг хэмнэхийг хүсвэл могой хэлбэрийн, өөр дээрээ хэд, хэдэн хувцас багтаах чадвартай тусгай өлгүүрүүдийг хайж олоорой.

7

Хандивлах зорилгоор зөвхөн цэвэрхэн, бүрэн бүтэн хувцаснуудыг бэлдэж тавих

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 13)

Хувцас хандивлах гэж байгаа бол бүх хувцаснууд бүрэн бүтэн, товч, цахилгаан нь байрандаа, өөрөөр хэлбэл өмсөхөд ямар ч асуудалгүй байх тал дээр анхаараарай. Гутал ч мөн бүхэл өдрийн турш өмсөхөд асуудал үүсэхээргүй байх учиртай. Гэр оронгүй хүмүүст тусалдаг сайн үйлсийн байгууллагуудад гадуур хувцас, оймс, ороолт, малгай, үүргэвчтэй цүнх, спорт цүнх зэрэг эд зүйлс илүү хэрэгцээтэй байдаг. Мөн төрөл бүрийн хөнжил, нөмрөг их хэрэг болдог. Дулаан хувцаснуудаа хүйтрэхээс өмнө, харин улирал хоорондын хувцаснуудаа хавар эсвэл зун, цаг үеийг нь тохируулан хандивлаж байхыг хичээгээрэй.

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 14)

8

Хувцсаа эвхэж сурах

Мари Кондогий хэлдгээр хувцас бол "загвар, хэлбэрээсээ үл хамааран зүгээр л хооронд нь холбож оёсон тэгш өнцөгт даавуунууд бөгөөд хүсвэл бүх хувцсыг тэгш өнцөгт хэлбэрт оруулан эвхэх боломжтой байдаг". Тэрээр дараах бичлэгүүдэд футболка, урт ханцуйтай цамц, жийнсэн өмд, брюк өмд, дотуур хувцас зэргийг эвхэх зааварчилгааг харуулсан байгаа. Мари Кондогоос гадна хувцсыг зай болон цаг зав хэмнэх байдлаар эвхэхийг заасан олон бичлэгүүд Youtube-д бий.

9

Гоёл чимэглэлээ хадгалах ухаалаг систем бий болгох

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 15)

Гэрээсээ гарах гэтэл нэг өрөөсөн ээмгээ олохгүй, эсвэл хоорондоо орооцолдсон зүүлтүүдийнхээ учрыг олж чадалгүй ямар ч гоёл чимэглэлгүй гарах тохиолдол олон байдаг. Иймээс гоёл чимэглэлүүдээ нэг хайрцагт хадгалах биш харин тус тусад нь байршуулах арга бодож олох хэрэгтэй. Хамгийн их зүүдэг ээмэг, бөгжөө тусгай таваг, тавиур дээр тавьчхаж болно. Харин зүүлтүүдийг тусгай өлгүүрүүдтэй босоо байрлалын тавиур дээр хадгалахад илүү тохиромжтой. Мари Кондогийн зөвлөснөөр мөн бичиг хэргийн дэлгүүрт худалдаалагддаг юм хатгах боломжтой зөөлөн самбаруудыг зүүлт хадгалах зорилгоор ашиглаж болдог байна.

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 16)
Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 17)

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 18)

10

Эцэст нь оймснуудаа цэгцлэх

Хувцасны шүүгээ болон оюун санаагаа цэгцлэх 10 алхам (фото 19)

Юуны түрүүнд гэрт байгаа бүх оймс, тирконуудаа нэг дор цуглуулан, өрөөсөн нь олдохгүй, хуучирч муудсан загваруудыг ялгах хэрэгтэй. Үүний дараа богино оймс, урт оймс, ноосон оймс, даавуун оймс, урт тирко, нимгэн тирко гэх мэт байдлаар ангилж, дараа нь Мари Кондо шиг оймснуудыг гурав нугалж эвхэх, тирког суши ролл болгоорой. Эцэст нь эвхэж, ороосон оймснуудаа тусдаа хайрцаг, эсвэл жижиг тасалгаануудад өрж тавих хэрэгтэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх