Анхаарлын төвд: Эрчүүдэд зориулсан гар цүнх
Орчин үеийн эрчүүдийн гангараа
Гоёмсог хийцтэй, загварлаг гар цүнх зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан гэх ойлголт ард үлдэж загварын тайз, сурталчилгаа, загварын долоо хоногууд дээр эрчүүдэд зориулсан гар цүнх анхаарлын төвд орох боллоо. Тухайлбал АНУ-д гэхэд л эрэгтэй болон юнисекс загварын гар цүнхний эрэлт 2018 оны үетэй харьцуулахад 700 хувиар огцом өссөн үзүүлэлт гарч, ховор загварууд StockX сайт дээр өндөр үнээр борлуулагдах болжээ.
Дизайнерууд ч мөн энэхүү өөрчлөлтийг ойлгож, Dior-оос эхлээд Gucci, Versace, Fendi, Jacquemus, 1017 Alyx 9SM гээд бүх л томоохон орднууд эрэгтэй гар цүнхийг онцолж байна. Загварын тоймчид уг өсөлтийг street style, хүйсгүй загварын хувцас загварт хэрхэн нөлөөлж буйн илрэл хэмээн үзэж байгаа юм.
ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАР ЦҮНХ НЬ ЯАГААД ШИНЭЛЭГ ОЙЛГОЛТ ВЭ?
Хувцас загварын түүхийг эргэн харахад эрчүүд гар цүнхэнд тийм ч их ач холбогдол өгдөггүй байж. Тодруулбал, эрт үед эрчүүд бүсэндээ савхин уут зүүж явдаг байсан ба хожим 17-р зууны үед халаас түгээмэл болсноор эрчүүдийн хувьд гар цүнх гэх ойлголт байхгүй болжээ. 20-р зуунд ажлын цүнх, үүргэвч зэргийг үл тооцвол гар цүнх нь эмэгтэйлэг, хэт дэгжин гэх тодотголтой байв. “Friends” цуврал дээр хүртэл цүнх үүрсэн Жоиг найзууд нь шоглодог тухай гардаг шүү дээ. Харин өнөөдөр гоёмсог гар цүнх үүрсэн эрчүүдийн загварын мэдрэмжийг нь сайшаахын сацуу өөрөөрөө байгааг нь илүү үнэлэх биз ээ.
"ЭРЭГТЭЙ ГАР ЦҮНХ" - ХЭСЭГХЭН ЗУУРЫН ТРЭНД БОЛЖ ҮЛДЭХ ҮҮ?
Fendi намар/өвөл 2022/23 коллекци