Хайх

Орших уу, эс орших уу: Эрэгтэй загварын долоо хоногийг ямар ирээдүй хүлээж байна вэ

Орших уу, эс орших уу: Эрэгтэй загварын долоо хоногийг ямар ирээдүй хүлээж байна вэ

Text: Buro.Mongolia


Яг одоо Лондон хотноо 2019 оны намар-өвлийн улиралд зориулсан эрэгтэй загварын долоо хоног ид дундаа үргэлжилж байна. Craig Green загварын ордон улаан, шар, хөх гээд тод өнгийн хуванцар уутыг хэрхэн "загварчилж" болохыг харуулсан бол Bobby Abley брэнд Pokémon aнимэгийн дүрүүдээр чимэглэсэн хараа булаам загваруудaa танилцууллаа. Мөн Liam Hodges-ийн чөлөөт хувцаснууд, хятад гаралтай дизайнер Зоугийн (Xander Zhou брэндийн үүсгэн байгуулагч) ирээдүйг зөгнөсөн дизайнууд гээд ер бусын анхаарал татам загварууд танилцуулагдсаар байна. Гэсэн ч эмэгтэй загварын долоо хоногтой харьцуулахад эрэгтэй загварын долоо хоног олны анхаарлыг төдийлөн татаж чадалгүй загварын салбарынхны л ярих сэдэв болдог нь тун харамсалтай.

Тэгвэл "эрэгтэй загварын долоо хоног"-ийг цаашид ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

Энэхүү асуултын хариултыг олохын тулд эхлээд юуны учир "эрэгтэй загварын долоо хоног"-ийн hypе буурах болсон шалтгааныг олох нь зүйтэй болов уу.

Өнгөрсөн улирлуудад зохион байгуулагдсан загварын шоунуудыг эргэн харвал брэндүүд борлуулалтаа өсгөн олон хэрэглэгчдийг татах үүднээс "see now buy now", "rebranding" зэрэг олон бодлогыг хэрэгжүүлэх болсон. Тэр дундаа "Co-ed" буюу эмэгтэй, эрэгтэй загваруудыг нэг шоунд буюу үндсэн загварын долоо хоног дээр танилцуулах бодлого ч хүчээ авч эхэлсэн. Энэ бодлогын хүрээнд Ralph & Lauren, Gucci, Dolce & Gabbanа зэрэг олон том брэндүүдийн эмэгтэй, эрэгтэй загварын шоунууд нэгдсэн юм. Энэ нь ч брэндүүдэд багагүй ашиг үзүүлж байгаа. Мөн сo-ed бодлогоос улбаалан улирлын сурталчилгаа, зураг авалтууд ч бас нэгдмэл шинж чанартай болж байгааг онцлох нь зүйтэй.Орших уу, эс орших уу: Эрэгтэй загварын долоо хоногийг ямар ирээдүй хүлээж байна вэ (фото 1)

Харин хоёр дах шалтгаан бол хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээ эрэгтэй загварын долоо хоногт хангалттай их анхаарал хандуулдаггүй явдал юм. АНУ-д төвтэй Launchmetrics агентлагаас явуулсан судалгаанд хэвлэл мэдээлэл болон influеncer-ууд брэндүүдийн үндсэн шоунд илүүтэйгээр төвлөрдөг болох нь илэрчээ.

Ямартай ч дижитал эриний нөлөө болон хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв өөрчлөгдөж буйтай холбогдуулан "эрэгтэй загварын долоо хоног" цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй ч брэндүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээг чиглэсэн маркетингийн ажлуудыг хангалттай хийж чадвал ирээдүй тийм ч бүрхэг байхгүй гэдэгт итгэлтэй байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх