Хайх

Анхны харц: Gucci-гийн Florence + The Machine хамтлагт зориулж бүтээсэн аялан тоглолтын хувцаснууд

Анхны харц: Gucci-гийн Florence + The Machine хамтлагт зориулж бүтээсэн аялан тоглолтын хувцаснууд

Зугатаж буй бүсгүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дуучин Флоренс Уэлч ба түүний хөгжимчид саяхан аялан тоглолтонд гарсан билээ. Тэдний тоглолтын хувцсыг Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле өөрийн биеэр хариуцсан юм. Тусгай цуглуулгад ямар загварууд багтсаныг сонирхоцгооё

Florence + The Machine хамтлагийн How Beautiful гэх нэртэй олон улсын аялан тоглолт энэ оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд тэр үед Алессандро Микеле хамтлагийн тайзны хувцсыг хариуцан ажиллах болсноо бахархалтайгаар зарлаж байсан. Gucci-гийн бүтээлч захирал гоцлол дуучин Флоренс Уэлчэд зориулж тусгай мини цуглуулга бүтээх гэж буйгаа хэлж, анхны скиз зургуудыг харуулаад амжсан билээ. Харин өнөөдөр бид дизайнерын урласан намирсан даашинз, бар ба зүрхний дүрстэй жийнсэн хүрэм, цэцгэн хатгамалтай савхин хүрэмний бодит зургуудыг цахим ертөнцөөс олж харлаа. Зураг авалтын гол дүрд мэдээж хэрэг Флоренс Уэлч өөрөө тоглосон байна.

Анхны харц: Gucci-гийн Florence + The Machine хамтлагт зориулж бүтээсэн аялан тоглолтын хувцаснууд (фото 1)Анхны харц: Gucci-гийн Florence + The Machine хамтлагт зориулж бүтээсэн аялан тоглолтын хувцаснууд (фото 2)Анхны харц: Gucci-гийн Florence + The Machine хамтлагт зориулж бүтээсэн аялан тоглолтын хувцаснууд (фото 3)Анхны харц: Gucci-гийн Florence + The Machine хамтлагт зориулж бүтээсэн аялан тоглолтын хувцаснууд (фото 4)Анхны харц: Gucci-гийн Florence + The Machine хамтлагт зориулж бүтээсэн аялан тоглолтын хувцаснууд (фото 5)

цааш үзэх