Хайх

Анхны харц: Карли Клосс ба Лили Олдриж нар Carolina Herrera-гийн сурталчилгаанд

Анхны харц: Карли Клосс ба Лили Олдриж нар Carolina Herrera-гийн сурталчилгаанд

Намрын зураг авалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Carolina Herrera брэнд орчин үеийн чиг хандлага тогтоож брэндийнхээ сурталчилгааг эхлээд дижитал тавцанд нийтлэж, дараа нь цаасан сэтгүүлээр гаргах боллоо

Цаг үе өөрчлөгдөж, цаасан сэтгүүлүүдийн хаанчлал бөхөх тийшээ хандаж байна. Carolina Herrera брэндийн шинэ сурталчилгааны зургууд эхлээд Instagram-д нийтлэгдэж, дараа нь брэндийн бусад мэдээллийн тавцангуудаар цацагдах боллоо. Энэхүү өөрчлөлт авчирсан сурталчилгааны зураг авалтыг домогт гэрэл зурагчин Марио Тестино хариуцан ажиллажээ. Чадварлаг зурагчны дуранд Карли Клосс, Лили Олдриж ба Гарретт Нефф нар өртсөн байна. Тестино уг зураг авалтаараа Нью-Йорк хотын шөнийн зугаа цэнгэлийн уур амьсгалыг харуулахыг хүсч, мөн үүний хажуугаар брэндийн дэгжин гоо зүйн мэдрэмжийг авч үлдэхийг зорьжээ.

Бас нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд сурталчилгааг эхлээд интернет орон зайд нийтлэх болсон шалтгаан нь брэндийн аравдугаар сарын төлөвлөгөөтэй холбоотой аж. Carolina Herrera  брэнд энэ намрын дундуур өөрийн гэсэн онлайн сэтгүүл гаргахаар зэхсэн байна.

Анхны харц: Карли Клосс ба Лили Олдриж нар Carolina Herrera-гийн сурталчилгаанд (фото 1)

цааш үзэх