Хайх

Аня Тейлор-Жой Dior брэндийн төлөөлөгчөөр сонгогдлоо

Аня Тейлор-Жой Dior брэндийн төлөөлөгчөөр сонгогдлоо

Загварын ордны шинэ нүүр царай

Text: Buro.Mongolia


Netflix-ийн хитүүдийн нэг болох “The Queen's Gambit” цувралд гол дүрийг бүтээсэн жүжигчин Аня Тейлор-Жой Dior загварын ордны албан ёсны төлөөлөгчөөр сонгогдсон байна. Энэ талаар WWD сэтгүүл мэдэгдсэн юм.

Жүжигчин бүсгүй Dior-ийн бүтээлч захирал Мария Грация Кьюригийн урласан эмэгтэйчүүдийн хувцасны цуглуулга болон Питер Филипсийн гаргасан гоо сайхны цуглуулгыг төлөөлөхөөр болжээ.

Сонирхуулахад, Аня Тейлор-Жой цөөнгүй шагнал гардуулах ёслол болон арга хэмжээн дээр Dior брэндийн тансаг хувцаснуудаар гоёж байсан билээ. Тэрээр "Алтан бөмбөрцөг" 2021 наадамд зориулан тус брэндийн нөмрөгтэй ногоон өнгийн даашинз болон цэнхэр торгон даашинзаар дүр төрхөө бүрдүүлсэн нь олны дунд ихэд яригдсан юм. Түүний ногоон даашинзыг урлахын тулд гурван дизайнер нийт 300 цагийг зарцуулсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх