Хайх

ASOS-оос үлэг гүрвэлийн сүүл худалдаж авах боломжтой боллоо

ASOS-оос үлэг гүрвэлийн сүүл худалдаж авах боломжтой боллоо

Хар өнгө нь дууссан, ногоон нь цөөхөн байна

Text: Buro.Mongolia


Зураг:

ASOS онлайн дэлгүүрт үлэг гүрвэлийн сүүлнээс гадна мөн муур, чоно, үнэг ба ирвэсний сүүл худалдаалагдаж байна. Бүгд $41 долларын үнэтэй

Энэхүү хачирхалтай аксесуарыг чиглэсэн асуулт их байна. Юуны түрүүнд ийм зүйл юунд хэрэг болох вэ? Мөн ийм том овортой аксесуартай яаж гудамжаар хөдлөх вэ? Интернет орчинд энэ сүүлийг наймдугаар сарын 28-нд эхэлсэн Burning Man фестивальтай холбоотой гэж үзэж байна. Жил бүр зохион байгуулагддаг уг фестивальд хүмүүс уран сэтгэмжээ ашиглан нэлээн этгээд хувцасладаг шүү дээ. Үлэг гүрвэлийн сүүл нь мөн Хэллоуины баяраар хэрэг болж болох юм. Зуу дахь удаагаа сувилагч бүсгүй болж байснаас нэг удаа үлэг гүрвэл болбол илүү сонирхолтой биз дээ, тийм ээ?

Цахим хуудсан дээр бичсэн байгаа тайлбараас үзэхэд энэхүү сүүл нь даавуугаар хийгдэж, торгомсог хайрсаар чимэглэгдэж, зөөлөн синтетикээр дүүрсэн байна. Урт богиныг нь тааруулж болох хавчуургаар бэлхүүсэнд бэхлэгдэх тул зүүхэд маш эвтэйхэн байх учиртай аж. Хар өнгө нь борлуулагдаж дууссан ч ногоон нь одоогоор цөөхөн үлдсэн байна.

Сануулж хэлэхэд ASOS дэлгүүр нь Монгол руу хүргэлт хийдэг байгаа. 

цааш үзэх